09/03/2012

Эмоз төрийн ордонд тайчна

               Сайн байцгаана уу Ноёд хадагтай нараа? Та бүхэнд нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. 2012 оны хамгийн нүсэр, хэн ч хэзээ ч үзэж хараагүй, хэзээ ч үзэхгүй харахгүй, цус бүлэгнүүлж, сэрэл хөдөлгөсөн гайхамшигтай үзүүлбэрийг та 2012 оны 3-р сарын 9-ний 19-н цаг 30-н минутаас Төрийн ордонд Цуутай үзмэрч, Гудамжинд Лааз Өшиглөгчдийн Холбооны ерөнхийлөгч, Судлаач Эмозын ГАЛ ХАЛУУН ТАЙЧИХ ҮЗҮҮЛБЭРИЙГ ҮЗЭЖ СОНИРХОНО УУ.


Ингээд та бүхэндээ Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, судлаач, тайчигч Эмозтой уулзуулъя.


Сурв:               Сайн байна уу Эрхэм Эмозоо?
ЦҮГЛӨХСТ:    Сайн. Сайн байна уу та?

Сурв:          Таныг төрийн ордонд тайчих гэж байгаа гэж дууллаа. Яагаад юуны учраас тайчих болсноо цухас дурдахгүй юу?
 ЦҮГЛӨХСТ:  Цухассаад ч байх юм байхгүй лдээ. Зүгээр яриад өгчихье. Төрийн ордонд нэлээн дээх нь Жаак ах Жексоны үзүүлбэрийг үзүүлж, Бузар хүүхнүүд нэртэй нүсэр хэмжээний гал тахих үзүүлбэр болооздээ? Тэрийг хараад ерөнхийдөө би нэг тайччихвал яадаг бол гэж бодсон юм лдаа. Тэрнээс гадна кино энэ тэр нээгээд л, цомог момгоо нээгээд байхад би яагаад тайчиж болохгүй гэж?


Сурв:         Уучлаарай Эмоз гуай. Арай ч тэгэж төрийн ордондоо садар самуун сурталчилж болохгүй байхаа? Та өөрөө хуулийн талаар мэдлэгтэй хүн үү?
ЦҮГЛӨХСТ:      Болох үгүй нь ч харин сураглаж үзээгүй юм байна. Гэхдээ садар самуун гэдэг чинь хүүхээ? Аааааль 70, 80-аад оны үед элэрсэн, баларсан, өнгөрсөн зүйл шдээ. Харин одоо үед чинь наадхыг чинь секс, эротик гэж ярьдаг юм. Тэгээд ч наад Садар самуун гэдэг үг чинь СОЦ нийгмийн үед л хэрэглэгдэх ёстой үг хэллэг байлтай. Тэрнээс гадна хэрвээ би хуулийн талаар мэддэг байсан бол намайг Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, судлаач, тайчигч, хуульч Эмоз гэх байсан биздээ?


Сурв:                Ямар ч байсан таны энэхүү үйл ажиллагаанд амжилт хүсье. Төрийн ордонд тайчих үзүүлбэр тань сайхан болох болтугай.
ЦҮГЛӨХСТ:           Баярлалаа. Өнөө орой 19-н цаг 30-н минутанд төрийн ордонг будаа болгоно гэж бодож байгаа. Та ч бас ирээрэй.



19-н цаг 30-н минутын шуурхай мэдээ. Breaking news.

Дөнгөж сая Эмоз гэх завхай нөхөр төрийн ордны өмнө хамаг хувцасаа тайлж, шалны том мод тойрч гүйж өвчигнөж байгаад цагдаа нарт баригдан түр саатуулагдаад байна. 
Шуурхай мэдээг: Алтаншагай мэдээллээ.


Өнөөдөр сонины нүүрний мэдээ. 2012 оны 3-р сарын 10


Өчигдөр 19-н цаг 30-н минутын үед Эмоз гэх нөхөр төрийн ордоны өмнөөс баривчлагдлаа. Түүний үзүүлсэн тайчих үзүүлбэр гээч балай зүйл нь төрийн ордонд болж буй шоу цэнгээн, юм хумны нээлтийг эсэргүүцсэн хэмээн мэдээллэсэн байна. Тэрээр энэхүү үйлдлээрээ төрийн ордонд ямар нэгэн шоу цэнгээнийг нээх, хийлгэх зэргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Өмнөговь аймагт суугаа аав, ээж, ах, дүү болон нутгийнхандаа мэнд хүргэсэн байна.








Майкл Жексон Цагаан ордонд бүжиглэсэн гэж дуулдаагүй, 
Холливууд Цагаан ордонд кино нээж байна гэж сонсоогүй
Ер нь энэ төрийн ордон улсын зүрх юм уу? концертийн танхим юм уу?
Хэн танилтай нь төрийн ордонд ороод архидаад байж болохгүй биздээ?

4 comments:

  1. ...сэрэл хөдөлгөсөн гайхамшигтай үзүүлбэрийг та 2012 оны 9-р сарын 3-ны 19-н цаг 30-н минутаас...

    ...Өнөөдөр сонины нүүрний мэдээ. 2012 оны 3-р сарын 9
    Өчигдөр 19-н цаг 30-н минутын үед...

    ReplyDelete
  2. Ёстой их баярлалаа... Алдаа засч өгсөнд...

    ReplyDelete
  3. Өнгөрсөн онд Монголын хуультай ганц байшинд миний мэдэхийн 3 удаагийн нүсэр party болсон гэж байгаа.

    ReplyDelete
  4. Уг нь ингэж болмооргүй л санагдаад байгаа юм.

    ReplyDelete