30/03/2012

Хямдхан байр

          Надад нутагтаа ирээд хамгийн түрүүнд харагдаж мэдрэгдсэн зүйл бол Монголын орон сууцны барилга.  Манай орон сууцнууд дэндүү бүр дэндүү өндөр таазтай юм билээ. Яг л удаан уулзаагүй хүнтэйгээ уулзахаар хэр өндөр болсон, хэрхэн царай нь өөрчлөгдсөнг мэддэг шиг мэдрэмж төрсөн.

Яг энэ л нөгөө байрыг тэнгэрт хадаах нөхцөл нь болж байгаа юм шиг санагдсан. Яагаад гэвэл тааз өндөр байх тусмаа барилгын материалын зардал, хөдөлмөрийн хөлс, техник хэрэгсэл гээд л бүх зүйлд илүү мөнгө төлдөг гэсэн үг лдээ. Тэгэхээр бид орон сууцны барилгаа намхан болговол илүү хямдаар орон сууцжуулах боломжтой гэж ойлгож байна.

Тааз өндөрт байрласнаараа гэрийг дулаацуулах гэж эрчим хүчийг илүү их ашиглана. Нөгөө эрчим хүчийг гаргахын тулд илүү их нүүрс түлнэ. Нүүрсийг илүү их түлснээрээ агаарын бохирдол утаа нь улам нэмэгдэнэ, утаа нь нэмэгдвэл хүмүүсийн эрүүл мэнд муудна, эрүүл мэнд муудахаар стрессд орно, стрессд орохоор амиа хорлоно, хүн амьтан ална гэх мэт. 

Дор байрласнаараа гэртээ хөшиг тавихад ядаж л бага мөнгө орно шдээ. Харин дор байрлавал бүх талаараа ашигтай юм шиг санагдсан. Мэдээж дээр дурьдсанчилан гэрийг хурдан хугацаанд дулаацуулах боломжтой, барилга барихад тодорхой хэмжээний хөрөнгө хэмнэнэ, утаанд ч бас нөлөөлөх талтай.

Нэг ёсондоо бид 5-н давхар баривал зохих хэмжээнд 4-н давхар байр бариад байнаа л гэж хэлэх гээд байна лдаа. Тэгэхээр хэдүүлээ бичикхэн тооцоо хийж үзье лдээ. 5-н давхар баривал 1 давхарт нь 4-н айл байрлана гэж бодоод 20-н айлын орон сууц барих боломжтой байж гэтэл 4-н давхар бариад 16-н айлынх буюу бүхэл бүтэн 1 давхар айлын барилгыг хоосон тааз болгосон гэсэн үг.

Миний бодож тооцоолж байгаагаар бол өндөр таазтай байсны гавъяа гэж нэг ч байхгүй мэт санагдаж байна. Хямд байрыг төрийн хүчээр биш хэр хэмжээгээр нь хянавал арай дээр юм болов уу?


Үргэлжлүүлэх>>

15/03/2012

Хайрладаг учраас шүүмжилдэг юм

              Намайг зарим нэг хүмүүс эх орноо мууллаа төрсөн газар луугаа нулимлаа гэх юм. Би тэгээд болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг, нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлэх хэрэг үү? Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэдгийг мэдсээр, харсаар, үзсээр байж чимээгүй л яваад байх ёстой юм уу?

Эсвэл тэнэг царайлчаад Азийн цагаан дагина, Миний эх орон сайхан энэ тэр гээд худлаа шальчганаад яваад байх ёстой байсымуу? Угаасаа сайхан биш гэдгийг нь бүгд л мэдэж байгаа шд. Гэхдээ муу муухай гээд нулимаад байж болохгүй нь ойлгомжтой. Сайн сайхан болгохын төлөө нь ч хаашаа юм. Угаасаа миний энэ муу эрээчилтийг уншаад Монгол улс сайхан болоод хөгжөөд байх нь ч бас хаашаа юм. Миний энэ хэрэгтэй хэрэггүй балай юмнуудыг уншаад зарим нэг нь ядаж 10000 хүний 1 нь ч гэсэн гудамжинд битгий бааж шээгээсэй, хэн нэгэнтэй харьцахдаа хараалын үг хэрэглэхгүй байгаасай, эх орноо хайрлана гэж дэмийрч гудамжинд шүлсээ үсчүүлж байхаар урдахаа сайн хийгээсэй, лам хар дагаж заасныг нь хийж битгий тэнэгтээсэй, үзмэрч энэ тэр гэдэг юмнуудад битгий луйвардуулаасай, худлаа үнэн амбиц хөөсөн юмнуудыг дагаж төр зөсгийн ордонлуугаа чулуу битгий шидээсэй л гэж энд эрээчиж суудаг юм. 

Өшөө яах ёстой гэж? Би тэгээд юу ч бичихгүй тэнэг царайлаад явж чадна. Угаасаа тэглээ гээд хохирох ч юм байхгүй. Би хэрвээ хайргүй дургүй үзэн яддаг байсан бол аль хэзээний гадаадад гараад хараар ч болтугай амьдрах л байсан. Хайртай учраас харамладаг учраас харь орноос хүртэл нутгаа санагалзсан сэтгэлээр бичиж эрээчдэг юм. Хайр гэдэг гаднаа халтай байсан нь илүү дээр гэж надад нэг бичикхэн бодол байдаг болохоор муу муухайг нь мэдрүүлье, харуулая л гэж бичдэг юм. Би өөрийнхөө бичсэн юмнуудыг гоё сайхан гэж бол боддоггүй гэхдээ хэрэгтэй хүнд нь хэрэгтэй, ойлгох хүнд нь л зориулж бичдэг юм. Угаасаа бүх хүн ойлгох албагүй, бүх хүн миний блог руу орох албагүй, БҮР ТААЛАГДАХ Ч АЛБАГҮЙ.

Тийм болохоор миний бичдэг эрээчдэг бүхнээр минь намайг бүү тодорхойлоосой гэж хүсч байна. Би эх орондоо хайртай, миний эх орон сайхан гээд орилоод бөөлжиж байгаа Монголчуудыгаа харж шагширсандаа л бичдэг юм. Бид хөгжиж дэвшиж байгаа ч гэсэн зарим нэг зүйл системийн хувьд, агуулгын хувьд, хэлбэрийн хувьд алдаатай хэвээр л байна. Гэхдээ энэ бүхэн удахгүй засагдаж сайхан болохыг харах хувь заяаг өөртөө ноогдуулах гэж бичиж суудаг юм. 


Дэлхийг донсолгож, чичрүүлж байсан энэ тэр гэж солиорохгүй угаасаа хүн болгон тэгэж тэнэгтдэг юм. Тийм болохоор зүгээр л хайртай учраас шүүмжилдэг болохоор шүүмжийг минь доромжлол биш шүүмж гэж хүлээж авахыг эрхэм уншигч таниас хүсч байна. 
Баярлалаа таньд.






Үргэлжлүүлэх>>

13/03/2012

Эх орноосоо урвагчид

              Эх орноосоо урвана гэж юу байдаг талаар твиттерт титэм үг гээд нээх уншихад ярвигтай, ядаргаатай ном байдагдаа. Тэрэн шиг хачин юм бичдэг хүнээс тусламж гуйх гэж асуусым. Тэгсэн чинь их том том үгээр дайраад л. Нас дээр гарчихсан хүн гэхэд жоохон овилоггүй санагдлаа.
                    За тэр хүний талаар яахав. Эмоз гэж бацаан угаасаа л хэрэгтэй хэрэггүй юм бичиж байдаг юм чинь. Гэхдээ би өөрийгөө үнэний төлөө тэмцдэг энэ тэр гэж бүлтрэхгүй. Зүгээр л зөв гэж бодсон бодлоо л бичдэг. Өөрийн бодлыг бичихэд заавал олон төрлийн, өнгө өнгийн диплом байх шаардлагагүй гэж боддог. Ер нь ямар нэгэн юм бичиж бодож боловсруулахад тархи, кейбоард байхад л болох бус уу? Эсвэл бацаан байхаараа юм хум эрээчиж болдоггүй юм уу? Заавал 70, 80 гарч байж амьдралын утга учрыг ойлгодог юм уу? Угаасаа миний үзэх амьдрал, таны үзсэн амьдралаас шаал өөр байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор ах нь ах нь гээд худлаа заах гэж оролдохын оронд хэрэгтэй байгаа хэдэн үгийг нь л хэлж сурах хэрэгтэй юм шиг санагддаг шүү АХМАДУУДАА. Ахмад гэдэгт энгэртээ дүүрэн одон медальтай, нэрнийхээ урд үлгэр тууль биччихсэн муухайгаар хэлвэл хоцрогдсон нийгмийн хоцрогдсон идэвхтэнгүүдийг хэлнэ гэж бодож байна.

Дээр бичсэн зүйлийг уншвал уншаад уншахгүй бол эндээс шууд уншаарай. Гол сэдэв эхлэх гэж байгаа тул хүүхдүүдээ наашаа сууцгаагаарай.

Эх орноосоо урвагч гэж хэнийг хэлдэг нь ойлгомжгүй бас хуулинд тэр талаар тусгаагүй байдаг юм шиг байна. Би гүүглэ ахаас нэлээн их асуулаа тийм юм би сайн мэдэхгүй гэж байна. Бас тэр талаар хууль дүрэм гүүглэ ахын дэвтэр дээр байхгүйг бодоход Монголд номын санд байгаа байх. Тэр талаар олж уншвал та нарт хэлэмз.

Онолын ямар нэгэн мэдлэг мэдээлэл өгч чадаагүй болохоор би өөрийнхөө өнцгөөс харсан нэгэн тайлбарыг хийе гэж бодож байна. Эх орноосоо урвагч гэж тэр Хурц мурц, УИХ гишүүд, улс эх орноо зарж идэж байгаа гэгдэх нөхдийг би хэлсэнгүй. Эх орноосоо урвагч гэж гадаадад очиж Казино тоглодог хэсэг бүлэг баячууд томчуудыг нэрлэх гэсэн юм.

БНСУлсын Казинод Монголын толгой баячууд, Монголын баячууд, Шинэ Монголчууд их ирж тоглодог харагдсан. Энд тэндэхийн уул уурхайн эзэд гэж ирээд л. Харахад их л сайхан гүзээ энэ тэртэй байдаг юм билээ. Тэр гүзээнүүд Монголоос олсон баялаг алтыг хаашаа гаргаж зарах нь бол надад түй ч хамаагүй. Харин Монголын мөнгөний урсгалыг л гадагшаа гаргаад байгаа юм. Маш их мөнгөөр тоглодог. Хэдэн сая төгрөг бол ердөө л өдөртөө гаргадаг мөнгө нь байдаг. Хэдэн сая доллар л алдаж байж санаа нь амардаг хүмүүс их л байдаг харагдсан.

Казино гэж газарт хүн баяжиж байхыг би ёстой хараагүй. Харах ч үгүй байх. Казиногоос болж дампуурсан гуйлгачин болсон хүн л мэдэх болохоос баяжсан томорсон л хүн лав хараагүй. Хэрвээ баяжуулдаг байгууллага юм бол ЯАГААД БНСУ-ын иргэдийг өөрсдийн казинодоо оруулахгүй байгаа юм? Яагаад Японд казино байхгүй байгаа юм? Яагаад Солонгосын баячууд Америк руу явж казино тоглодог юм? Яагаад Хятадын казинод Хятадуудыг оруулдаггүй юм бэ? 

Би гэхдээ тэр томчуудыг Казино битгий тогло гэж хэлэхгүй. Алддаг алдаж л байдаг мөнгөнөөсөө хэдийг нь ядуу гуйлгачингуудад л тараалдаа. Бүр тэгмээргүй юм гэхэд хүүхэд залуусын боловсролыг дэмжээд ганц 2 сэтгүүл гаргаад сургуулиудаар тараалдаа. Тэгэж их мөнгө үрж кайф авмаар байдаг юм бол. Хотын захын сургуулиудад компьютер авч өг. Хөдөө сумын эмч нарт машин авч өг. Баяны дүрд тогломоор байгаа бол тоглосон шиг тогло.

Өө тийм нэг юм хэлье. 20-н саяыг алдчихлаа, 100-н саяыг алдчихлаа энэ тэр гэж хэлэхээр гоё харагддаг гэж боддог юм шиг байна лээ. Тэгвэл тийм биш шүү. Тэгэж хэлж байгаа чинь таны тархины багтаамжийг л харуулдаг юм. Таныг тоглоод 20, 30-н саяар нь алдаадах гэж хэн ч хэлээгүй бөгөөд албатай юм шиг тоглож алдчихаад сайрхаж байгаа бол тэнэг гэхэд ч багадах юм шиг санагддаг шүү.

Дэлхийн бүх том том баячууд өөрсдийн гэсэн сантай байдгийг санах хэрэгтэй. Монголын хурган баячууд тэдний хаана нь явна вээ?
 

Нутгаасаа олсон мөнгийг НУТАГТАА Л ЗАРЦУУЛАЯ.
Үргэлжлүүлэх>>

09/03/2012

Эмоз төрийн ордонд тайчна

               Сайн байцгаана уу Ноёд хадагтай нараа? Та бүхэнд нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. 2012 оны хамгийн нүсэр, хэн ч хэзээ ч үзэж хараагүй, хэзээ ч үзэхгүй харахгүй, цус бүлэгнүүлж, сэрэл хөдөлгөсөн гайхамшигтай үзүүлбэрийг та 2012 оны 3-р сарын 9-ний 19-н цаг 30-н минутаас Төрийн ордонд Цуутай үзмэрч, Гудамжинд Лааз Өшиглөгчдийн Холбооны ерөнхийлөгч, Судлаач Эмозын ГАЛ ХАЛУУН ТАЙЧИХ ҮЗҮҮЛБЭРИЙГ ҮЗЭЖ СОНИРХОНО УУ.


Ингээд та бүхэндээ Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, судлаач, тайчигч Эмозтой уулзуулъя.


Сурв:               Сайн байна уу Эрхэм Эмозоо?
ЦҮГЛӨХСТ:    Сайн. Сайн байна уу та?

Сурв:          Таныг төрийн ордонд тайчих гэж байгаа гэж дууллаа. Яагаад юуны учраас тайчих болсноо цухас дурдахгүй юу?
 ЦҮГЛӨХСТ:  Цухассаад ч байх юм байхгүй лдээ. Зүгээр яриад өгчихье. Төрийн ордонд нэлээн дээх нь Жаак ах Жексоны үзүүлбэрийг үзүүлж, Бузар хүүхнүүд нэртэй нүсэр хэмжээний гал тахих үзүүлбэр болооздээ? Тэрийг хараад ерөнхийдөө би нэг тайччихвал яадаг бол гэж бодсон юм лдаа. Тэрнээс гадна кино энэ тэр нээгээд л, цомог момгоо нээгээд байхад би яагаад тайчиж болохгүй гэж?


Сурв:         Уучлаарай Эмоз гуай. Арай ч тэгэж төрийн ордондоо садар самуун сурталчилж болохгүй байхаа? Та өөрөө хуулийн талаар мэдлэгтэй хүн үү?
ЦҮГЛӨХСТ:      Болох үгүй нь ч харин сураглаж үзээгүй юм байна. Гэхдээ садар самуун гэдэг чинь хүүхээ? Аааааль 70, 80-аад оны үед элэрсэн, баларсан, өнгөрсөн зүйл шдээ. Харин одоо үед чинь наадхыг чинь секс, эротик гэж ярьдаг юм. Тэгээд ч наад Садар самуун гэдэг үг чинь СОЦ нийгмийн үед л хэрэглэгдэх ёстой үг хэллэг байлтай. Тэрнээс гадна хэрвээ би хуулийн талаар мэддэг байсан бол намайг Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, судлаач, тайчигч, хуульч Эмоз гэх байсан биздээ?


Сурв:                Ямар ч байсан таны энэхүү үйл ажиллагаанд амжилт хүсье. Төрийн ордонд тайчих үзүүлбэр тань сайхан болох болтугай.
ЦҮГЛӨХСТ:           Баярлалаа. Өнөө орой 19-н цаг 30-н минутанд төрийн ордонг будаа болгоно гэж бодож байгаа. Та ч бас ирээрэй.



19-н цаг 30-н минутын шуурхай мэдээ. Breaking news.

Дөнгөж сая Эмоз гэх завхай нөхөр төрийн ордны өмнө хамаг хувцасаа тайлж, шалны том мод тойрч гүйж өвчигнөж байгаад цагдаа нарт баригдан түр саатуулагдаад байна. 
Шуурхай мэдээг: Алтаншагай мэдээллээ.


Өнөөдөр сонины нүүрний мэдээ. 2012 оны 3-р сарын 10


Өчигдөр 19-н цаг 30-н минутын үед Эмоз гэх нөхөр төрийн ордоны өмнөөс баривчлагдлаа. Түүний үзүүлсэн тайчих үзүүлбэр гээч балай зүйл нь төрийн ордонд болж буй шоу цэнгээн, юм хумны нээлтийг эсэргүүцсэн хэмээн мэдээллэсэн байна. Тэрээр энэхүү үйлдлээрээ төрийн ордонд ямар нэгэн шоу цэнгээнийг нээх, хийлгэх зэргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Өмнөговь аймагт суугаа аав, ээж, ах, дүү болон нутгийнхандаа мэнд хүргэсэн байна.








Майкл Жексон Цагаан ордонд бүжиглэсэн гэж дуулдаагүй, 
Холливууд Цагаан ордонд кино нээж байна гэж сонсоогүй
Ер нь энэ төрийн ордон улсын зүрх юм уу? концертийн танхим юм уу?
Хэн танилтай нь төрийн ордонд ороод архидаад байж болохгүй биздээ?

Үргэлжлүүлэх>>

08/03/2012

3-р сарын 8

         Өнөөдөр буюу 3-р сарын 8-н бол эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн гаргасан амжилт, ололтыг тэмдэглэдэг Дэлхий нийтийн өдөр билээ. Харин энэхүү өдрийг манайхан баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Баяр гэдгийг дагаад архи гээч сайхан зүйл дагаад ирдэг нь гайтай. Баярын өдрийн бичлэгийг аймшигтай муухай юм болгох нь шүү цаад Эмоз чинь. Тийм болохоор ингэс хийгээд өндөрлөхгүй бол горьгүй нь. Нэг шүлэг хаанаас ч юм гусаад тавьчихлаа.



Өргөн Монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй таньд Монголчуудын хэлж заншсанаар Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Үргэлжлүүлэх>>

05/03/2012

Бусдын доодох дээр хараал бичдэг пи.дакуудад

This summary is not available. Please click here to view the post.
Үргэлжлүүлэх>>

Бүтэлгүй юм

               Саяхан хайртай лаптопныхоо дэлгэцийг хагалчихлаа... Тэгээд нэг суга лапан дээрээс юм бичих гэсэн чинь бичих ч юм олдохгүй тархи ч ажиллахгүй. Ядаж байхад тэр лапан дээрээс энэ блогийг нээхээс эхлээд биччихсэн дундуур нь өөр комноос ч бичиж үзээгүй болохоор сонин байна шөө. Хэрэгтэй юм биш юмаа гэхэд хэрэггүй ч юм болтугай биччихмээр санагдах юм тэгсэн чинь хэрэггүй юм ч орж ирэхгүй ёстой бүтэлгүй юм. Гэхдээ утасныхаа дэлгэцийг дахиж хагалаад янзлуулчихсан гэж бодохоор сайхан байна. Нэг нь хагарч байхад нэг нь бүтэн болж байх жишээтэй. Бүгдийг нь бүтэн болгоё гэхээр эдийн засгийн болоод сэтгэл санааны гарзтай байх юм. Хараал идсэн Iphone-оос болж бараг 400 000 төгрөг зарлагадлаа. Тэгэхэд Galaxy энэ тэр нь унаад байхад л хагарахгүй байх юм.

Эсвэл минийх л ингээд хагараад байгаа юм уу? Эсвэл би тийм азгүй юм уу ч гэж бодохын. Сүүлийн үед сэтгэл санаа тогтвор муутай, ажил амьдрал ганхаастай, хүсэл мөрөөдөл бүрхэг гэж ирээд л яриад байвал зовлон их байна. Угаасаа зовлонгүй үргэлж жаргаад байвал амьдрал утгагүй болох юм шиг санагдаж байгаа болохоор зовлонг жаргал гэж хүлээж авсан нь дээр юм шиг. Тэгэхгүй би зовж байна надад хэцүү байна гээд бодоод яваад л байвал улам л зовлондоо автаад ч байх юм шиг санагдаад байх юм. Одоо яамаар ч юм билээ дээ.

Гутрамтгай хүн аяга дүүрэн зовлон бэрхшээл тоочдог бол өөдрөг хүн аяга дүүрэн боломж гарцыг ярьдаг гэж нэг сайхан үг байдаг даа. Тийм болохоор яг одоо над шиг яах нь ч тодорхойгүй яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл санаатай байгаа хүмүүстээ гэж хэлэхэд Every things gonna be allright гэж хэлмээр байна. 

Нээх удахгүй бүх юм сайхан болно. Угаасаа болсоор ч байсан болсоор ч байх болно. Өнөөдрийн зовлон гэж бодож байгаа тань, өнөөдрийн хэцүү байдал тань маргааш гэхэд инээдтэй зүйл болон хувирсан байх болно. Эсвэл аз жаргалтай дурсамж болон үлдсэн байх болно. Тийм болохоор зовлондоо баригдаад хэвтээд байлгүй босоод зовлонгоос гарах хаалганы бариулаас барь. Эс тэгвээс үргэлж тэр хаалганы цаана хэвтэх болно шүү. Good luck .... :D
Үргэлжлүүлэх>>