1989 онд ардчилсан хувьсгал ялсанаар 1990 оноос Ардчилсан нийгэм болон хөгжиж ирсэн түүхтэй. Бид зах зээлийн тогоонд чанагдаад 22 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд сайн ч, муу ч ерөнхий сайдуудыг элээлээ. Хэрэглэхийг нь хэрэглэж жигшихийг нь жигшсэн гэх үү дээ. Төрийн удирдлагаас л эдийн засаг шалтгаалдагийг Хятад ч ёстой нэг сайхан харуулсан. Бид Хятадын түүхийг маш сайн судлаж мэдэх хэрэгцээтэй биш бүр шаардлагатай юм шиг санагддаг. Тэд 100 хүрэхгүй жилийн дотор хамгийн том зах зээлийг, хүчирхэг эдийн засгийг бий болгосон. Хятад хүн ихтэй гэж үү? Тэрэндээ биш. Тэдний толгой хүмүүс л яаж шийднэ тийм болно. Би Монголын томчуудыгаа муулах гэсэнгүй. Тэд тэртэй тэргүй биднээс илүү ухаантай учраас л төр барьж байгаа. Авилга, луйвар бол угаасаа дүүрч. Бүх улсын төрийн хүмүүс авилга луйвар хийдэг. Тэд ард иргэддээ мэдэгдэггүй л болохоос бүр илүү ч хийдэг. БНСУлсын ерөнхийлөгч Ну Мү Хён амиа ч хорлож байсан удаатай. Гэхдээ улс төрийн аллага бол угаасаа амиа хорлож байгаа юм шиг л хийгддэг аллага. Нэг үгээр бол хууль ёсны аллага гэмээр юмуу даа.
Ерөнхийдөө энэнтэй С.Зориг агсаны үхэлийг ч тайлбарлаж болох юм шиг. Хэрвээ би хамт олныхооныхоо бүх булхайг мэддэг хэрнээ бусаддаа нэр хүндгүй бол намайг яаж ийж байгаад жийнэ. Бүр үхэхээс өөр аргагүй бол алуулах жишээтэй. С.Зоригийг алсан хүн хэзээ ч олдохгүй. Харин алуулсан хүмүүс нь олдоно. Бид одоо тэр алсан хүнийг олоод яах ч юм. Тэрийг шоу болгохоо болимоор юм. Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд.
Бидний өнгөрсөн түүх аллага хядлагаар дүүрэн. Яг л Хятад, Орос ах нарынхаа замналаар замнасан. Бидний сайн мэдэх СССР-ээс аваад үзэхэд ямар ч дайны бус тайван цагт хичнээн доройтож сульдаж сүйрч болдогийг харуулсан. Тэд дайны талбарт бус гэртээ байгаа хүмүүсийг улс төр, үзэл суртлын зорилгоор масс-аар нь гэсгээн цээрлүүлж, нийгэм, эдийн засаг, хувь хүний сэтгэлгээ, хүний нөөцийг бүхэлд нь бусниулсан боловч эдүгээ ОХУ гэх эрүүл саруул улс болон энэ бүх аллагыг тэр үеийн төр барьж чиглүүлж байсан ЗХУКН гэж жигшин өнгөрсөн.
СССР нь өөртөө балагтай буруу зам сонгон авснаар Хятад, Монгол, Дорнод Европ, Куба, Вьетнам, Афганистан мөн Африкийн олон арван оронд алагдсан, цөлөгдсөн золиослогдсон хүнийг одоо тооцох боломжгүй.
Хятадад л гэхэд Мао дангаараа өчнөөн олон сая хүнийг Соёлын хувьсгал гэгчээр алж устгасан. Гэхдээ нэг зүйл хэлэхэд Мао байгаагүй бол Дэн Сяопин байх байсан боловуу? Хэрвээ Мао байгаагүй бол Хятад өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх байсан уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Күнз хэмээх хойрго үзэл суртлаас нь багшаасаа айдаг сурагчдыг бүгдийг нь устгасан гэж хэлэхэд буруутахгүй. Энэ бол нэг шинэ амжилт. Гэхдээ золиосгүй амжилт гэж хаана байхав.
Хүн төрөлхтний өнгөрсөн түүх аймшигтай боловч бид мууг нь жигшээд явах хэрэгтэй болохоос халаглаад суугаад байж болохгүй. Коммунизм, Социализм, Хөрөнгөтний нийгэм гэгч зүйлээр бие биенийгээ ялгаварлаж үзэн ядах харилцаа, сэтгэлгээ бидэнд үгүй болсон. Бид хүйтэн дайнд бус хамтарч нийлж ажилладаг глобалчлагдсан нийгэмд амьдарч байгаа маань бидний өнөөгийн ололт амжилт. Энэ бүгд бол өнөөгийн нийгмийг бий болгох алхамуудын нэг.
Монгол зах зээлийн нийгэмд орсноороо ядуу буурай тарчиг амьдралаас эгнэгт салсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Бид хүссэн орон руугаа нисч хаана ч очсон хүссэн бизнесээ хийж болох ертөнцөд амьдарч байна. Нэг үгээр хэлбэл хийж л чадвал сайхан амьдарч болдог нийгэмд хүрч ирсэн. Бид саяханаас Дэлхийн ядуу буурай гэдэг орноос хасагдаж зээл тусламжийнхаа амыг хаалгасан. Энэ бол манай бас л нэг амжилт. Гэхдээ ДНБ-ий өсөлтийг дан ганц уул уурхай бүрдүүлж байгаа нь харамсалтай.
Баабар гуай хэлсэн байдаг. Бид ийм их талбайтай байж гольфийн талбай байгуулая лдаа гэж. Нөгөө цөлжилттэй чинь тэмцэх зөв ч арга зөв ч стратег байж болох талтай. Эцэст нь та бүхнээс нэг л асуулт асууя.
ДНБүтээгдэхүүний өсөлтийг өөрөөр яаж хангах хэрэгтэй бол? Үйлдвэрлэлийн орон болно гэвэл 2 тэрбум хүнтэй Хятадын урд орж чадахгүй л болов уу. Бид яг юуг хийх хэрэгтэй юм бол?
Үргэлжлүүлэх>>