22/04/2011

Хөгтэй явдал дуусахгүймаа тэ?

         Манайхан бас л их мэдлэгтэй юм шиг мэдлэггүй хүмүүс шүү. Нэг л их мэдлэгтэй хүн болох гэж чи ямар ном уншиж байгаан? Уншиж дуусаад надад өгөөрэй гээд л... Уучлаарай хөгшөөн чи энэ номыг уншихаасаа өмнө арай өөр хөнгөхөн ойлголт авчаад дараа нь уншвал зүгээр байхаа гэхээр чи намайг юу гэж бодоод байгаан би ийм ийм тийм тийм ном уншсан гээд л бусдын үгийг бас зөвөлгөөг зүгээр сонсдог болчуул ядаж мэдлэггүй юмаа гэхэд соёлтой хүн шиг харагдмаар. Зарим хүмүүс яс юман дээрээ ойлгож биш зүгээр л гоё харагдах гэж уншдаг юм шиг байна лээ. Бусдыг даган дуурайж, бусдын далбаан дор тархиа угаалган жагсагчдаар дүүрчээ л гэж хэлмээр байна. Энэ нийт иргэний хөдөлгөөн гэж мэдлэггүй, ямар нэгэн юманд дүгнэлт хийж чаддаггүй хүмүүсийг өөртөө элсүүлэгч буяаны байгууллагын үйл ажиллагаа нь хаврын синдром аятай сонгууль дөхөөд ирвэл синдромтсон синдром болдог нь үзэгдэл биш хэвшил болчоод байна. Тэртэй тэргүй хөдөлгөөн энэ тэр бол угаасаа мэдлэггүй мэддэггүй ойлгодоггүй ажилгүй хүмүүсийн л оролцдог зүйл. Ямар ажилтай даа л тэнд хонож моноод эргүүтээд байхав дээ. Нэхэж байгаа нь ядаж тэр хуулийн тэр заалт тийм байна. Та нар тэнд болсон тэр хэргийг тэгэж шийдсэн тэр чинь тэгээд зөв үү? Улсын их хурлын гишүүний тухай хуулиа дахиж нэг сөхөж хараач гэж гуйж байгаа бол бас өөр хэрэг. Гэтэл ахмадуудад мөнгө өг, хүүхдийн мөнгийг өг, надад мөнгө өг, засгийн газар огцор, Балжаа мөнгө идээд байхад би яагаад идэж болохгүй юм, Би 8-н хүүхэдтэй миний хүүхдэд мөнгө өг гэж ирээд л хэнд хэрэгтэйн бэ шаарнуудаа. Ийм юмны төлөө жагсаж байгаа нөхөд тэгээд яг юу вэ?
         Мэдлэггүй хүнээр тоглох амархаан. Тархийг нь бол угаах шиг л болно. Жишээ нь нэг маанаг гар Ноахын хөлөг онгоц байдаг гээд л тэнэгтээд явахав дээ. Тэгснээ энэ ертөнцийг Есүс бүтээсэн ч гэж байх шиг. Мэдлэгтэй хүн мэдлэггүй 2 хүний хооронд маш их ялгаатай. Мэдлэгтэй хүн тархиа угаалгасан ч учиртай, дүгнэлттэй угаалгана. Харин мэдлэггүй хүн бол яг юу гэнэ тэрүүгээр л угаалгана. Ямар ч дүгнэлт, өөрийн ой ухаан, эргэцүүлэл үгүйгээр тэр хүний л зөв байх болно. Энэ тэгээд зөв гэж үү? Манайд мэдлэггүйтэл боловсролгүйтэл дээд шатандаа хүрээд байна гэвэл хилсдэхгүй л байх. Энэ бүх мэдлэг боловсрол хаанаас эхлэх вэ? Мэдээж бага ангиас эхлэнэ. 
        Манай багш нарын чадвар хэр билээ? Бид ямар системээр хүмүүжээд байна вэ? Багш нарын мэдлэг хэр хэмжээнд байна вэ? Ер нь бид боловсорч чадаж байна уу?
        Би нэг багшийн лекцэнд сууж байтал тэр багш ихэд хилэгнэнгүй "та нар шиг юмнууд миний үр ачид хичээл заана гэж бодохоор нулимс асгах шахаж байна" гэж гашуун боловч үнэн үг хэлж байж билээ.

      Эцэст нь гэж хэлэхэд мэдлэг гэдэг олон ном унших, хэрэгтэй хэрэггүй нэр томъёо цээжлэх биш. Ердөө л болж буй үйл явдлыг олон талаас нь харж аль болох зөв дүгнэлт хийхийг л хэлж байгаа юм.

9 comments:

  1. neeh sain oilgosongui

    ReplyDelete
  2. гоё утгатай байна.

    ReplyDelete
  3. shal t1 um.Ooriinhoo t1-g gaihuulaa yu chi

    ReplyDelete
  4. Sain bolj.Bagsh nar bishee buh asuudal bidendl bgaa."N"

    ReplyDelete
  5. Medleg bol yumiig olon talas n harah tsonh zuw shuu

    ReplyDelete
  6. TER T1 GED BGAANUUD NI UNSCHAAD T1 CH GEH SHIG T1 GJAAN BOL BUU UNSH COMMENT CH BUU ULDEE
    YURUNHIIDUU GOY SEDEW TEI GOY UTGATAI YM BICHSEN BNA

    ReplyDelete
  7. Manai niit mongolchuud communism iin har gaigaar umhii belenchleh setgelgee suutsan. Manaih zah zeel ru shiljeed 20 hon jil l boloh gj bainashd. Hunii 1 ue ch arai ungurj amjaagui baina. Teher tur zasgaas mungu guidag belenchleh setgelgee alga bolood humuus amidrhiin tuluu hudulmurluud ehelheer surhaas uur argagui bolno, surhiin hireer medleg suuna ingesen tsagt l meddegee meddeg oyunlag bolhiim bgamda. Arai bologui bainaa bas ch gej, tsag hugatsaa ayaandaa eniig shiideh bailgu l gej naidaad suuhaas. ene tur zasag ch teneg mudak ard tumneer sain naadaj bainadaa. Tsag ni ireh bailgude

    ReplyDelete
  8. ene mudak gej bichsen xuntei sanal neg bna

    ReplyDelete