21/04/2011

Багаар ажиллах гэдэг чинь хувиа маш сайн хичээж байгаа зүйл

            Манай Монголчууд багаар ажиллаж ямар ч чадваргүй маш хувиа хичээмтгий хүмүүс гэж ярьдаг. Би энэнтэй огтхон ч санаа нийлдэггүй. Харин ч хувиа хичээх тусмаа багаар ажиллах чадвар өндөр байна гэсэн үг. Би нэгэн жишээ хэлье лдээ. Хадаасны үйлдвэр байлаа гэж бодоё. Гэхдээ тэр хадаасны үйлдвэрийг 5-н хувиа хичээсэн Монгол нээжээ. Тэгээд нэг хүн өдөрт хувиа хичээж хийгээд 200-н хадаас хийдэг. Нийт 1000 хадаас гэсэн үг. Цаг хугацааны алдагдал нь гэвэл тавыг нь хийх, багажаа солих, үзүүрлэх, төмрийн хэвэнд хийж цутгах гэх мэт маш олон үйлдэл хийхээс гадна 200-н хадааснаас хэд нь алдаатай гарах бол? За 15 гэж бодвол өдөрт 75-н хадаас зүгээр л хог болдог байх нь. Өдөржингөө янз янзын юм хийж биеэ зовоож байснаас өөрийхөө сайн хийдэг юмыг өдөржингөө хийгээд суувал биенд ямар сайхан бэ тэ? Жишээ нь ажилчин нэг буюу цаашид А1.....А5 гэе. Тэр зөвхөн төмөр зөөдөг. А2 зөвхөн давтдаг, А3 зөвхөн үзүүрлэдэг, А4 зөвхөн тавыг нь хийдэг, А5 хадаасыг шалгадаг ингээд ерөнхийдөө 5-н үйлдэл л байдаг байна. Энэ 5-н үйлдлийг 1 хүн хийвэл багажаа солих босч суух, ийш тийшээ гүйх, зарим нэг азгүй өдөр барьж явсан юмаа асгах, тэгээд асгасан юмнаасаа болоод Монголчууд л юм чинь хоорондоо зодолдох гэх зэрэг мах иддэг араатан араншингаа гаргаснаас болж цаг хугацаа нэлээн хорогдоно доо тийм биз?
            Цаг хугацааг хороохгүй байна гэдэг л Маргаашынхаа ажлыг маргаашд нь хийж байгаа хэрэг. Энэнтэй холбогдуулаад нэг юм хэлэхэд Манайхан сэтгэл санаагаар унасан үедээ архи ууж араатан чанараа гаргахыг илүүд үздэг. Гэхдээ би нэг юм асуумаар байдгийн. Та яагаад сэтгэлээр унасан үедээ архи ууж байгаан гэж? Архи уулаа гээд наад зовлон чинь таниас алга болох уу? Харин ч 4-н хоногийн дараа шийдэгдэх байсан асуудлыг 1 өдөр нь архи уучхаар 5 болгоно за тэгээд шартаж мартдаг гарууд нь бол 6 болгоод балайг нь авч байгаан. Архи ууна гэдэг ухаан самуурч байгаа хэрэг эрүүл ухаанаар шийдвэл 4 хоноод асуудал нэг тийшээ болох байсан юмыг л ингэж сунжруулаад байна даа хө.
            За энэ асуудлыг энд нь ингээд орхье. Өөрсдийхөө сэдэв рүүгээ чиглэе. Бид дээр 1 хүний 5-н үйлдлийн талаар ярьсан. Харин одоо 1 хүний 1 л үйлдлийн талаар ярилцая. А2 өдөржингөө юм зөөж байгаа юм чинь бяртай болноо доо. Тэгээд ирэхээр эхлээд 4-н хадаас бариад гүйдэг байсан нөхөр удахгүй бяр суугаад 6 болно тэгээд удах тусмаа 10 20-н хадаас гээд хүндрээд эхлэнэ. Харин А2-ын чинь гар мар нь мээр хурдан болоод өдөрт 100-г байсан бол яваандаа 2000, 3000 ч хүрэх боломжтой. Нэг ёсондоо мэргэжлийн болж байгаа хэрэг. Ингээд нэг юмаа хийж байгаа хүн илүү нарийн хийхээс гадна алдааг бараг гаргахаа больж эхлэнэ. А5 бол харахгүйгээр шууд үнэртээд л эсвэл хөлөөрөө тэмтэрч үзээд л алдаатай үгүйг нь шалгадаг болно. Энэ бол маш сайхан хувиа хичээж байгааздээ? Би л алдаа гаргахгүй бол бусад нь хамаагүй. 
           Яг иймэрхүү байдлаар улам их хувиа хичээж илүү ихийг бүгдээрээ нийтээрээ хамтаараа бүтээж чадна. Эцэст нь гэхэд ямар ч ажлыг задлаад чаддаг мэддэг хүнээр нь хийлгээд байхад ажлын бүтээмж маш хурдан ихсэхээс гадна мэргэжлийн болгож  байгаа хэрэг. Дээр дурьдсан бол ердөө л гар ажиллагаатай хадаасны дамжлага үйлдвэр байсан. (Хамгийн болхи зүйл байсан. А1 гэдэг чинь энэ бүхнийг удирдаж байгаа нөхөр)

7 comments:

  1. Бас л их сонин өнцгөөс харсан байна

    ReplyDelete
  2. unshix tusam sonipxol tatsan blog bnaaa

    ReplyDelete
  3. Yu geech Chi Huvia hicheesen zan gdg ugiig 1l sain oilgoogui bololtoi.Chi ajil hiideguu te.1umaa nileen udaan hiisen hund garch ireh bodol.Ene huvia hicheesen zan bish gej helj bolnoldo

    ReplyDelete
  4. Bas nemj helhed ajil amidral 2 shal oor zuil

    ReplyDelete
  5. Ene huvia hicheesen zan gejuu?"N"

    ReplyDelete
  6. xaxa estoi l setgej bna daa mundag ;)
    amjilt!!!

    ReplyDelete
  7. Энэ анааш хэзээ ухаан суунаа эсвэл юу ч бодолгүй бичдэг юмуу? Нэг тийш нь хэтэрхий хэвийлгэж бичих юм. Юм гэснээс юм гэдэг чинь их л олон талтай байдаг юм даа.

    ReplyDelete