30/10/2010

Орчин үеийн алтан загасны үлгэр буюу Алтан амлалтын үлгэр

       Эртээ урьдын цагт нэг айхтар эмгэн, өвгөн 2 амьдран суудаг байжээ. Тэдний амьдрал асар хэцүү бөгөөд траншейнд амьдарч хог цуглуулан амьдардаг юмсанжээ. Тэгээд нэг өдөр хог түүгээд явж байтал Сонгуулийн сурталчилгаа явах нь тэр шүү. Өвгөн яахав гүйж очоод л сонстол нэг айхтар нөхөр гараад ирчихсэн энд ч байшин барина, тэнд ч хүүхдийн цэцэрлэг барина тэгснээ бүр даварцан баагий юу гэсэн гэж та нар санана? Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргаж авилгалыг зогсооно гэнэ шүү тэгээд ч барахгүй, тал дүүрэн үхдэггүй супер хонин сүрэгтэй, үхэр чинь хоол идэхгүй сүү гаргадаг болно, авилгалтай тэмцэнэ, архидалтыг багасгана,  тэр ч бүү хэл аймаар хүн болгонд сая төгрөг өгнө, эрдэнийн хувь, ямаанд мөнгө өгнө, алтаар шүд хийж өгнө этр гээд л рекламдаж гарч байна гэнэ шүү.  Өвгөн бүр бодож бодож гайхшаа бараад. Гэртээ хариад эмгэнтэйгээ ярьж байна гэнэ. Гэхдээ цаад өвгөн чинь хуучны муу феодал байсныхаа хувьд арай ухаан дөнгүүр юм болохоор эмгэндээ ингэж хэлж байна гэнэ. За тэр байшин сав барина гэж юу байхав. Тэр ганц хүн сонгогдчихоор л байшин сав бариад унавал жинхэнэ сүртэй юм болдгийн байгаа биздээ? хамгийн сүртэй нь юу гээч хөгшөөн нөгөө хүүхэд чинь супер хонин сүрэг гаргаж өгөөд тэд нар нь үхэхгүй гэж байгаа шүү. Тэгээд бас юу гэж солиорч байна гээч? Ямаанд мөнгө өгөх юм байхөөөө. Гээд хэлтэл эмгэн нь татаж унаад бүр өглөө болтол сэрдэггүй шүү. Өвгөн хүүе ээ чи чинь яаваа ийвээ гэтэл очиж очиж ямаанд мөнгө өгнө гэсэн үү гээд дахиад татаад уначиж гэнэ. Өвгөн гэнэт ингэж бодов. За байз тэр хүнийг сонгочихвол удахгүй ямаанууд манай траншейнд орж ирчихээд зайлаач малаа гэх юм байна лдаа гэжээ. Ингээд сонгууль ч дуусаж нөгөө гар нь ч УИХурлын айхтар мундаг гишүүн болсон сурагтай шүү. Тэгээд нөгөө эмээ өвөө 2 маань траншейндаа байсаар л... Амар сайхандаа жаргасан үгүйг нь ёстой мэдэхгүй юмдаа. Ямартай ч үхдэггүй супер хонин сүрэг мартагдсан юм гэсэн шүү.
Үргэлжлүүлэх>>

28/10/2010

Бүдүүн хүний суртал хүнд

      Энэхүү нийтлэлээрээ манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ,  төрийн байгууллагууд ард иргэдэд хүндрэл учруулаж, удаан хүлээлгэхгүй гээд л бөөн сүр дуулиан болоод байсан зүйлийн талаар өөрийн бодлоо жишээ болгон хуваалцах гэсэн юм.
      
       Жишээ 1: Таньдаг хүнийхээ компаний тайланг гаргаж өгчихөөд аваачиж өгөх гэтэл ажлын цаг дууссан гээд л муухай хараад хаалгаа тас хийтэл нь хаах нь тэр. Тэгэхээр нь Засаг даргыг таньдаг хүнээр нь дарга руу нь залгуулаад яриулаад ортол өөдөөс малийтлаа инээчихсэн Сайн байна уу та? Даргын явуулсан хүн үү гээд угтаж байх юм. 
      Алга урвуулахын төдийд хувиран өөрчлөгдөж буй нөгөө албан тушаалтан маань яг хэнд үйлчлээд байна?
      
      Жишээ 2: Та бүхний сайн мэдэх нөгөө алдарт түгжрэл, бөглөрөлийн газар болсон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн талаар юм. Тэр газрын дарга гээч нэг том гар тэнгэрээр явдаг болохоор газраар явдаг ард иргэдээ яажшуухан өөрийнхөө талаарх мэдээллийг авдгийг мэдэхгүй лдээ. Ёстой л нэг товчин дээр дараад л бүх асуудлаа шийддэг хүмүүс чинь яаж мэдэхэв. Би гэхдээ тэдний яаж хоолоо иддэг, хэрхэн ямар машин унадаг талаар бичих гээгүй билээ. Иргэний бүртгэл мэдээллийн нэг дургүй хүргэдэг зүйл нь гэвэл интернэт, он-лайн гэгч айхтар өндөр хөгжчихөөд цаана чинь ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ БИШ ХАВТГАЙ болоод байна. АЙН? Тийм байхад нөгөө газраа дугаарлаж зогсоод баахан нэр овгоо дэвхийтэл бичүүлээд бичиж авсан нөгөө гар маань баахан цаас гартаа овоолж бариад л дээшээ ч юмуу доошоо ч юмуу харайлгаж гарах нь тэр. Баахан удаж байснаа бөөн цаас хөглөрүүлээд атгачихсан бүдчич ирээд л тарааж гарах юм.
        Тэнгэрээр явдаг том гар минь таньд гэж хэлэхэд бүх компьютероо архивтайгаа дотоод сүлжээгээр (LAN) холбоод принтертэй болгочихвол тэгэж их түгжирч, хөглөрөхгүйсэн тийм биз?




Үргэлжлүүлэх>>

180 градус эргэсэн Ардчилал

           Тухайн эх оронд амьдарч буй этгээд заавал хууль дүрмийг нь уншиж танилцах ер нь бол өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй шүү. Яагаад гэхээр хуулиа мэдэхгүй хүн л алдаа гаргаж, хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж , бусдад дээрэлхүүлж, яаж хэнд хандах ёстойгоо мэдэхгүй төөрч будилдаг. Ийм учраас энэ бүх асуудлыг зохицуулж хуулийн хүрээнд мөн энэхүү засаглалын хүрээнд маш том бүр маш том өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байна. Одоогийн Монголын хууль сахиулагчид хуулийг гууль болгож түүнчлэн ардчилсан дэглэм хэмээгдсэн тоталитор дэглэмээсээ гарч чадахгүй дээр дооргүй үймэлдэж, хүний эрхийг зөрчиж байна. Хамгийн энгийн жишээний нэг бол ЕБС-ийн багш нар хүүхдийг тэнэг мангар, эргүү гэж зандрах бүр зодож нүдэх, охидыг оролдох гэх мэтчилэн маш их хууль зөрчсөн зүйлс гардаг. Үүгээр ч зогсохгүй дүнгээр боож дээр дооргүй хуйвалдан авилгадаж, бүр тэрнийгээ жам ёсны мэт саначихсан. Ер нь бол Монголчууд хүүхдээ бүр багаас нь авилгалд сургачихсан шүү дээ. Жишээ нь чамайг онц сурвал дугуй авч өгнө, компьютер авч өгнө ингэнэ тэгнэ гэх мэт амлалт өгдөг. Тийм байхад авилга гэдгийг устгана гэдэг арай л мөрөөдөл байлтай.  Ямар сайндаа л нэг гайгүй айлын бацаан ээжээ таньд мөнгө байхгүй юм уу? Би муу авчихсан гээд яриад явж байхав дээ. Би бодохдоо ардчилал гэдэг эрх чөлөөг дээдэлсэн, энэрэнгүй шудрага нийгэм гэж боддог. Гэтэл манай Монголчууд энэрэнгүй ардчилсан гэдэг үгийг нь буруу орчуулаад хуучны дэглэм дээрээ нэмээд Ардчилал гээд нэрлэчихвэл болно гэж ойлгоод байх шиг байгаан. Үгүй биздээ? Яагаад ингэж адилтгасан бэ гэвэл тоталитор дэглэмийн нэг намын дарангуйлал байсаар л... Төрийн байгууллага нь хүнд сурталд идэгдээд бүр бүдүүн хүний суртал гэдэг нэртэй болцон. Мөн хүний хэргийг хүлээлгэх гэж нөгөө мундаг ГАНЦ худаг хэмээх газраа аваачаад л нээх сүрхий зодож нүднэ. Хэрвээ том албан тушаалтны үр хүүхэд, найз нөхөд нь хар тамхи зарвал тэгэс гээд л чимээгүй болно. Эсвэл элчин сайд гэх нөхөр хар тамхи зарна. Энэ тэгээд нөгөө шудрага Ардчилал чинь мөн юм уу?
Үргэлжлүүлэх>>

27/10/2010

Хараал хэлдэг өвчин гаарсаар л...

          Ямар гээчийн өвчин тусчихсан хүмүүс гэхээрээ хаа сайгүй хараал хэлж хүнтэй муудалцаж байдаг байнаа. Манай Монголчууд юм л болвол нөгөө цайны хэдэн үгээ хэлж гардаг. Яагаад заавал хараалын үг хэрэглэх ёстой байдгийг би огт ойлгохгүй юм. Хараалын үг хэрэглэхээр л тайвширчихна гэж үү? Магадгүй хоёр хүн хоорондоо маргалдлаа гэж бодоход нэг нэгнээ хараагаад эхэлвэл юу болох уу? Та эдгээр зүйлсийн талаар нэг бодож үзсэн үү?
        Манайхан их сүрхий сүрхий, лаг лаг улс төр, хууль дүрэм ярьдаг хэрнээ ГЭР БҮЛийн боловсролын талаар нэг ч ярьдаггүй. Яс юман дээрээ нийгмийг бүрдүүлэгч анхдагч хэсэг нь ГЭР БҮЛ шүү дээ. Гэр бүлийн зөв хөгжилгүйгээр Улс орны хөгжил, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэж ярихийн ч хэрэггүй. Биеэ засаад Гэрээн зас Гэрээ засаад төрөөн зас гэдэг эртний сайхан сургаал байдаг биздээ.Улс эх орноо өөрчлөх гэж оролдохын оронд өөрийхөө амыг засах гээд оролдоод үзвэл яаж байна?
Үргэлжлүүлэх>>