18/03/2016

Хужаагийн Мүүний Нарийн цариг

Хаая юу айцгаана? Аая алцага охин шиг дальжига дальжига мэндэлж байна уу? Хаврын хавсарга хавирга нэвт гэдэг шиг юу юу болчихвоо Цэнхэр үст, Мөнхбаясгалан гэгч 2 гар нийлээд шашин гаж урсгал 2-ын ялгааг хайж байна гэж баахан хөглөх шивдээ.

Сурах бичигт Мүүний үзэл суртал орсон байна ч гэх шиг сүүлдээ бүр хүмүүсийн ярианд мүүний хэв маяг орсон учраас хэлийг нь огтолж, тархийг нь өрөмдөж тэр хэсгийн ой санамжийг устгана гэхчүүлээ. 

Угаасаа умдагнаасаа манай хар масс гэж хамхуул байдаг болохоор салхи хаашаа тэд бүгд тийшээ дарвайтал шуурч өгсөн дөө бичин жилийн зуд гэж айхтар юм байдгийн гэсэн тэрэн шиг орон нутагт цаг агаар шуурсан бол Готод Заваан Цэнхэр үст, Цээнзуургүй ярих гэж яргалагч Мөнхбаясгалан 2 дурак ард түмнийхээ мэдрэлээр сайхан Коонтр Страйк, Дота, Мортал комбат, Шатар, Даам тоглоо хаячлаа шд. Миний сэхээтэн гэж боддог хүмүүс тэрийг шээрлээл байгаа нь гайхамшигтай сайхан, саак, салтаа шиг санагдавшд. 


За энийг ярихаа болий гэвэл нөгөө дурак Оюутнууд 70'000₮-өө авы өөө би авмаар байна гээд архиныхаа мөнгийг нэхэж буй үхэж байсан архичин лугаа гуйж гувшиж тэлээзирээр гарч байхын, хар тамхинд ороод донтоод арьс махтайгаа наалдсан хувалз болоход төрлөө солих л ажил үлдсэн нөгөө муусайнууд чинь авахгүй бол хоолой ам нь хатаад үхэх гэжуугаам байх өө.

За за мэдэхгүй Женко ах 2 дуракаар баг хийчээд нарийн царигийг мартуулах гэж байгаа ч юм билүү? Би ингэж байж хэн нэгний бай болоод Мүүн болцооон Ажлаасаа халагдаад явж байх вий дээ.

Эцэст нь гэж хэлэхд та муусайнууд жоохон юм умшаачээ, уншиж чаддаггүйм бол сонсоочээ. Шашин шүтлэг, арьс үс, хүйсний нүхний хэмжээ, хөлийн чигчий хурууны хумсны жижиг томоор нь ялгаварлаж болохгүй гээд тэр Үндсэн хуулин дээр чинь байдгийм шдээ. 

                  Арай л дурак байна шүү.
Үргэлжлүүлэх>>

21/08/2013

Хадаг яндарны дууль

За Эмозолзгоно нь хадаг яндарны талаар юу ч мэдэхгүй боловч хэдэн үг хэлэхгүй бол миний л үг дутаад байгаа нь ажиглагдлаа.




Та өөрийнхөө хийморь буян заяаг даатгаад хийморийн дарцаг, хадаг гээч хужаагийн бараа таваарыг хийморио гэж бодоод мод зодонд өлгөж энд тэндхийн овоон дээр хаяж байгаа бол тэр чинь харин ч таны хийморь энээ тэрээг чинь бүр зайлуулахын бишүү?
За нэг ийм өгүүлбэртэй бодлого бодъё. Та хамаг сайн сайхан бүхнээ нэг даавуунд шингээгээд модноос өлөглөө л дөө. Кү ээ яахав болно л доо хүн гэдэг сэтгэлийн амьтан юм хойно. Гэхдээ тар даавуу чинь нар салхи, бороо шороонд өнгө зүсээ алдаад хогийн юм болноо доо?
Тэрийгээ та хийморь гэж бодохымуу? Тэгвэл тэр хиймор чинь сарампай даавуу болох бус уу?
Тэгэхээр тэр хийморь гээч чинь сэргэх биш дордохым бишүү?
Үргэлжлүүлэх>>

06/02/2013

Хаалгаа андаа

                  Уламжлалт ёсоороо Эмозолзгоно нь гарчгаа зүгээр л хаа хамаагүй өгчихлөө. Учир утга байхгүй манай өгүүллэг, эх, роман, зохион бичлэг, эссэ-тэй ямар ч хамаагүй болохыг дурьдахад, ярихад, хэлэхэд, өгүүлэхэд таатай, сайхан, гоё, ганган, гоёмсог байнаа гэж.

Энэ Монгол хэлээрээ бичих гэж бас элийрүүлж байгаа шүү энэ Эмоз. Янз бүрийн үг ашиглаал бас өөрийгөө хөөрхөн эркламдаад байгаа байхгүй юу. Үгсийн сан нь лаг мундаг мунаг гээд л.

Шууу ш4@я гол сэдэврүүгээ.

Цагаан сар юу юугүй хааяанд ирлээ. Нээх ч цагаансаад байх юм байхгүй лдээ. Мах нь бор, тавгийн идээ нь шар, ард түмэн нь бор энэ улсад цагаан юм их цөөхөн шүү. Азийн цагаан дагина гэж бодвол доромжилсон нэр юм шиг байгаан. Үхсэн ац, зээрэнцэг, бөлцөгнийх нь цагаан байхавдээ. Бас тэр дагина нь ч юув дээ? Мэээдрэл муутайн.


Баяр дөхөж байхад балиар, балиар юм яриад заваартахжийшд. Би энэ цагаан сарыг боддымаа. Уг нь энэ баяр гээч чинь бүх ах дүү, хамаатан, саднаараа цуглаад ургийн бичгээ хөтлөөд, манайх 3-н хүү-тэй болсоон, 1 хүү маань Хот хүрээ явсаан, эрдэм сурч чихэр өвөртлөж ирэхээр явсан, манай охин нөгөө Гонжиймаа чинь хар юмтай болсон тэр доор сууж байгаа бор хүү гэж ирээл ярилцдаг нөгөө цус мус нь ойртоод мээдрэл муутай юм хумтай болохоос зайлсхийх бас өвгөд хөгшидөө тойрч эргэж, эсэн мэнд байгаа шүү гэдгээ харуулдаг байсан юм гэнэ лээ. Яахавдээ нүүдлээл энд тэндгүй тэнэжийдэг улс чинь тэгэж нэг сайхан уулзацгаадаг байсан байна шүү дээ.

Гэтэл одоо яаж байна? За амар байна уу? Эмээ энэ мөнгөө ав. За бууз мууз жигнээд яахав. Яарч явна очих айл ихтэй. Миний охин наад хужаа шар тороо гаргаад хужаагийн Эрээнээс авчирсан бэлгээ авчаад ир. 
Юун тэр ураг мургийн бичиг сачиг, хоорондоо ч олигтой юм ярьж чадку байна шд. Тэгээд яаж байна хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй баахан хужаагийн майк, оймс, хэрэгтэй хэрэггүй тоглоом, хужаа чихэр бэчээнэ идээл хордож мордоол валриартышд...

Тэгснээс сайхан бултаараа, бөөнөөрөө, олноороо, хамтлагаараа, хамтаараа, цөмөөрөө, бүгдээрээ нэг айлд цуглаал эсвэл ресторонд ч юмуу. Нэг өдрийг сайхан инээж ханиагаад, идээд (уугаад гэдэг үгийг хасч байгаа шүү. Та муусайнууд тэгээл уухаараа зодолдоол хүн амьтны нүд бүлт цохиод байдаг хачин улс) л айн. Гоё байж болышд. Тэр бэлэг сэлтээ болиооо боль. Гарын алгаа ооб болтол нь гурил элдээл, нүдээ ооб болтол нь сонгино балбачаад хавийн амьтан хооллоол. Тэгснээс хамгийн ахмадындаа мөнгө төгрөг цуглуулаал очоол идэж уугаал ярьж хөөрөөл ургийг бичгээ хөтөлж байвал хичнээн аштайв. Азай буурлууд маань ч баярлах нь лав.

Ямар ч байсан би наад цагаан сард чинь дургүй. Цагаан сараар 1 800 000 000 төгрөг Хужаагийн Эрээнд очдог гэж бодохоор дотор харанхуйлаад байдгийн...
Үргэлжлүүлэх>>

15/01/2013

Хмммм

       Блогтоо юм бичээгүй асар уджээ. Хэдэн юм бичих гэсэн толгой молгой эргээд хэрэг алга. Хуруу гар ч өвдөж байх шиг. Кейбоардоо бологны төлөө балбаагүй их уджээ. Хамгийн сүүлийн эрээчилт маань 2012 оны 10-р сарын 21-ийх байх жишээтэй. 

Өнгөрсөн онд бас эрээчээгүй тэр хугацаанд нэлээн ч их юм өөрчлөгдлөө. Хүмүүс дэлхий сөнөнө гэж баахан сенсацилалаа. Тэрийг далимдуулж зарим нэг нэр зүүх гэсэн юмнууд нь сөнөнө сөнөнө удахгүй гэж ирээл бөөн л юм боллоо. Манайхан ч гэж цэвэр ичимтгий, гэнэн зангаараа тэрэнд нь итгээл үхэх гэж байгаа юм шиг лаа, газ, лаазалсан бүтээгдэхүүн худалдаж аваад хотоос гарч байх жишээтэй. Дэлхий сөнөхөө хүрвэл хотоос гарсан гараагүй сөнийшдээ. Ямар хотын дэлхий сөнөх гэж байгаа биш. Сүүлд нь ийм юм бичээд суух чинь яасан тэнэг юм бэ? Ёстой л нэг өнгөрсөн сээгсийн араас бэлгэвч углах гэдэг нь болж байна.





Өвөл ч их дажгүй болж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ жил одоо хаашаан сонгуульжчихсан жил юм уу хаашаан. Зун нь УИХ-ийн сонгууль, сая намар гэхүү өвөл гэхүү орон нутгийн сонгууль, одоо энэ зун ерөнхийлөгчийн сонгууль. Улс төржихгүй амьдрахымсааан...

 
Өө тийн мартсанаас Дулмаа мэндүү гэгчээр энэ Нүүрний номчдыг бүр бурхан мартжээ. Лайк дарвал харж байгаад дажгүй 10 охин бандийг нэрлэе ч гэх шиг. Лайк дарвал Профайл зурган дээрээ 5-н хоног зургийг чинь байрлуулая ч гэх шиг. Лайк дарвал эрлаашан шийп болоё ч гэх шиг. Мээээдрэл муутаймуу? УИХ гишүүд мөнгөө авсандаа авч орох биш ярьдаг бол Пээсбүүкчид лайкаа авсандаа аваад орохымуу? Мэээдрэл муутай ш4@сан. 



Бас Gangnam Style гээд дуу будаа болгосон. Нострадамусын нэг зөгнөл байдаг даа. Морьтон ч билүү морин ч билүү баатар гарч ирээд дэлхийг донсолгоно гэснийг нь манайхан нөгөө л цэвэр ичимтгий, гэнэн зангаараа Чингис хаан дахин төрөөд дэлхийг эзлэнэ ч гэх шиг. Тэгсэн чинь Хангүг нэрийн Сай гээд баачка дэлхийг байхгүй болгожийшд морин бүжгээрээ. Гиннес этрд бүртгүүлээл ээмэр байгааздээ? Жижиг тархиар харвал 2 хужаатай тэнцэх Солонгос н..шнууд арай том тархиар харвал Ази хүн анх удаа дуу дуулаад дэлхийд нэрээ гаргаж байна. Ази хүн гэдгээрээ бахарвал бахарх. 
(Тархиараа харна ч гэж юу байхав. Том сэтгэ гэсэн утгаар ашиглав)


Зиа зиа нэг иймэрхүү. Үзэл бодлоо кибер ертөнцөд буулгаагүй их уджээ. Эмоз дурак ном уншихгүй байгаа болохоор л юм бичихгүй байхгүй юу. Унших гээд уг нь ном судар аваад залцан байгаа. Дарь эх болохыг нь хүлээждээ. 
Үргэлжлүүлэх>>

21/10/2012

Сонжоо

Чи хэр мэдрэл вэ?


1. Чи нялх байхдаа зөндөө хүн рүү харж байсан.
а. үнэн                  б.худал

2. Чи үхэхээсээ өмнө дурлаж байсан.
а. үнэн                  б.худал

3. Чи хааяа тэнгэр харж хэвтдэг.
а. үнэн                  б.худал

4. Чи өөртөө таалагдсан залуутай унтахын тулд их хичээл зүтгэл гаргадаг.
а. үнэн                  б.худал

5. Чамд зөгнөлт ном унших нь шинжлэх ухааны ойлгоход хүнд ном уншихаас илүү таалагддаг.
а. үнэн                  б.худал

6. Чи эротик киноноос илүү п.... кинонд дуртай.
а. үнэн                  б.худал

7.  Чи нүдээ нээгээд том харж үнсэлцэх дуртай.
а. үнэн                  б.худал

8. Өдөржингөө хайрттайгаа хамт байгаагаар төсөөлдөг.
а. үнэн                  б.худал

9. Хөгшин баачканууд гудамжинд үнсэлцэхийг чи тэнэг баачканууд гэж боддог.
а. үнэн                  б.худал

10. Хайрт чинь чамайг үнсвэл өөрийгөө ямар царайтай болохыг мэддэг.
а. үнэн                  б.худал

11. Хайртын чинь өгсөн шүдэнзний мод алга болоход эмзэглэн харуусна.
а. үнэн                  б.худал

12. Чи хайртдаа ухаан өгөхөөс илүү хоол өгөхийг илүүд үздэг.
а. үнэн                  б.худал

13. Чи хайртынхаа зургийг үргэлж харж явдаг.
а. үнэн                  б.худал

14. Хэзээ чиний толгойд мэдрэл бодлууд орж ирдэг вэ?
а. унтахын өмнө                   б.унтсаны дараа              
в. унтаад сэрэхэд



            Эдгээрээс харахад та үнэхээр мэдрэл баачка байна. Энэхүү сонжоог дуустал нь уншаад дүгнэлтийг харах гэж хичээж буй чинь надад бол үнэхээр мэдрэл бүр  FUCK санагдаж байна. Хайран цагаа ийм эргүү юм уншиж үрэн таран хийж байгаад чинь харамсаж байна. Ер нь сонжоо хэнд хэрэгтэй гэж? Аймхай, арчаагүй, амьдралаа хүнээр заалгах дуртай Монголчууд бидэнд зориулаад GOOLINGOO.MN гэж хэдэн алцгар, хийх юмаа олж ядсан, мэдлэггүй юмнууд хэрэгтэй хэрэггүй юм бичиж тэрийг нь FB-ээр дүүрэн тарааж байна. Энэ сонжоо гээч чинь ердөө л үзмэрчдийн нөгөө тал шдээ. Ойлгохгүй л байна уу? Энийг бөглөж би хайрттайгаа зохицохгүй юм байна, би хайртай биш юм байна, би мэдрэл юм байна гэж хэдийг хүртэл бодох уу? Өөрийн гэсэн толгойгүй юм уу? Таны тархи ажилладаггүй юм уу? Та юу хийхээ мэддэггүй юм уу? Хэнийг хайрлахаа мэддэггүй юм уу? Яагаад энэ мэдлэг, мэдээллийн эрин зуунд үзмэрч, сонжоо 2-т итгэж амьдраад байгаа юм бэ?
Үргэлжлүүлэх>>

17/10/2012

Ухааны судас нь тасарцан хүмүүст

       Уг нь тархины судас л гэх ёстой байсан байх л даа. Гэхдээ тархины судас нь тасарчихвал шууд үхэх, эсвэл бла бла болохым байна лээ. Тиймийн учраас тэгэж бичээд юугаа хийхэв. Зарим нэг хүмүүст хэлэх үгээ хэлмээр байгаа боловч миний эмзэг, зөөлөн, нинжин сэтгэл намайг битгий гээд байхымөө.

Тэгээд тэр хүмүүсийн нэрийг дурьдалгүйгээр эндээ л бичье. Угаасаа ухааны утас нь тасарцан юмнууд зөндөө л байдаг болохоор тэр бүх хүмүүст зориулчий.

Та нар өөрсдийгөө аягүү, лаг, мундаг, мунаг, мулга, мал гэж боддог уу? Гүү шдээ торцоовоо. Юм л бол шальчганаал, шаль шаль хийгээд өөрөө лаг бол хамаа алга. Гэтэл суга цавиараа эргэсэн юм байж хүн амьтанд бараг л бөгсөө арчхаас эхлээд, хоолоо зажлахыг хүртэл заахын. Тэртээ тэргүй та нарын үзсэн амьдралыг үзэх ч үгүй. Чиний найзуудтай нэг үед амьдрах ч үгүй. Чамайг хүүхэд байхад Монгол хямралтай, чирта, тэвэгнээс өөр тоглоомгүй байсан бол одоо шаал өөр бандиаа. Энэ чинь 21-р зуун.

Яг үнэндээ миний амьдралаар чи хэзээ ч амьдрахгүй шдээ. Би чам шиг ч амьдрахгүй. 2 жижүүр хийдэг хүний амьдрал 2 өөр л байна. Тэрнээс биш жижүүр болгоны амьдрал адилхан байдаггүйн. Чиний амьдарч байсан СОЦ нийгмийн үед л тийм байсан байх чам шиг өнгөрсөн зууных биш болохоор мэдэх юм алга. Жижиг тархиныхаа хэмжээгээр сэтгээд жорлонгоос өөр өрөө байдгийг мартчиж хөгшөөн. Цаана чинь 3жин, дөрвөлжин, том, жижиг, угаалгын, ажлын гээд зөндөө өрөө байдгийн. Өөрийгөө насаараа нэг юм хийсэн лаг гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу. Чамд тэрнээс өөр хийчих ,чадчих, хийлгэчих ажил байхгүй учраас л чи наанаа хатаж байгаа гэдгээ мэдэх үү?

Эцэст нь гэж хэлэхэд чи хэзээ ч над шиг болохгүй би хэзээ ч чам шиг амьдрахгүй. Хүн болгоны амьдрал, хүн болгоны үзэл бодол, ирээдүй, өнгөрсөн үе өөр байдгийг бүү март. Ойлговол чиний аз ойлгохгүй бол чи хэзээ ч ойлгохгүй угаасаа чамд өгсөн бурханы өгөгдөхүүн л тэр.\

Бурхан чамайг яацын бэ?
Үргэлжлүүлэх>>

11/10/2012

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр

       Би уг нь үндэснийхээ үйлдвэрлэлийг байнга дэмжиж аль болох Монголд үйлдвэрлэсэн зүйл хэрэглэх дуртай хүн. Гэтэл манай хүнсний үйлдвэрийнхэн арай болохгүй байгаа нь дөнгөж сая харагдлаа.



Хүн гаднаас зөвхөн хоол хүнс, шингэн зүйл л авдаг. Гэтэл идэх гэж байгаа хоол хүнснээс нь өт, үс гэх мэтчилэн заваан заваан зүйлс гарч ирээд тэрийг нь идээд хүн амьтан хордоод үхээд эхлэх үед л бид хүнсний үйлдвэрлэл болохгүй байна гэж ойлгох уу? Тийм биш шдээ.

Иймэрхүү зүйлсийг байж л байдаг юм гээд зүгээр өнгөрөөх ёстой юу? Бид хонь гаргаж идэхэд үс байдаг гэх юм зарим хүмүүс. Гэтэл тэрийг чинь бид нүдэн дээрээ гаргаад өөрсдөө үстэй болгож байгаа биздээ? Тэрнээс биш хүн амьтан албаар үс хийдэг юм уу?

Гэтэл миний өглөөний цайндаа идэж байсан Өгөөж ХК-ийн еэвэнгээс үс гарч ирэх юм. Тэгээд зарим нэг хүмүүсийн хүсч байгаагаар зүгээр чимээгүй өнгөрөх ёстой юу? Би үнэгүй авч идээгүй шд. Би мөнгөө төлж авч байж хог идэх ёстой юу???


Үргэлжлүүлэх>>

07/10/2012

Аймаар лаг хүмүүст

      12 цагт уур уцаартай муухай юм бичих гэж байгаа болохоор манайхаан уучлаарай. Зарим нэг заримдагуудад Чойном гуай шүлэг бичсэн бол би нэг юм эрээчихгүй бол үнэхээр горьгүй нь ээ. Чойном гуай шиг уран яруу бичиж чадахгүй ч чадах ядхаараа эрээчье.



    Ногоон гэрлээрээ гарч байгаа хүн рүү сигналдаад зайлаач п..а минь гэж хэлж байгаагаа лаг баян, мундаг харагдэж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л мангар бүдүүн, хөлдүү н..ш байхгүй юу.

     Хүнтэй зөрөхдөө мөрөө далийлгаад мөрлөхгүй явж чадахгүй байвал өөрийгөө лаг зодолддог, мундаг, надаас айж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л тархины наалдангатай, соёлгүй хөлдүү н..ш байхгүй юу.

    Чи бар паб-д архи уучхаараа хүн амьтан руу агсарч байгаагаа эрх хүн, Чингисийн удам энэ тэр гэж ойлгож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л нэг муу ууснаа шингээж чаддаггүй арчаагүй л...рын н..ш байхгүй юу.

    Өөрөө юу ч хийж чадахгүй хэвтэж байж бусдын хийснийг өөнтөглөж, муулж байгаагаа мундаг учраас муулж байна гэж бусдад ойлгогддог гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хийж чадахгүй учраас бусдыг муулж кайф авдаг суга, ацаараа нийлсэн цавь байхгүй юу.

      
      Лам хард үзүүлж ирээдүйгээ бусдад даатгадаг чи өөрийгөө шүтлэгтэй хүн гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л бусдын үгээр амьдардаг тэжээмэл хүүхэлдэй байхгүй юу.

      Үсээ хэзээ засуулахаа мэдэхгүй байнга зурхай хардгаа чи од гаригсын эрхшээлээр засуулдаг энэ тэр гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хумсаа хэзээ авахаа мэддэггүй мал л байхгүй юу.






      Ямар ч байсан чи өөрийгөө нээх лаг мундаг учраас ингэж байна, тэгэж байна гэж боддог бол том эндүүрч байна. Чи ердөө л гүйцэд боловсроогүй б...г эр..эн ойлгосон уу?
Үргэлжлүүлэх>>

30/09/2012

Ногоон гэрлээр гармаар байна яах уу?

                Гарчиган дээрээ архи дарсны нэр сурталчиллаа гээд цаа Эмозыг чинь Нэба ахын араас оруулчихвийдээ. Та нар санажийна уу? Тээр нэг жил Яахуу гэдэг нэртэй пиво гараад л Болд ах, Люминогийн ах этр дуулаал яахуу яахуу хайрт минь яасан ч яах вэ гээл... 

За энэ ч яахав. Гол нь би ногоон гэрлээр гармаар байгаа байхгүй ёо? Тэгсэн чинь тэр гэрэл аягүү мангараа. Хаха ямар эргүү юм биччихвээ. Зарим хүмүүсийн яриаг дуурайх гэж үзсэн чинь болохгүй юм байна бөгс улайгаад сандалаа цоолох гэж байна шд.

Би бодохдоо аая сонгуулийн сурталчилгаа юу? Ер нь юм ч ярьж болохгүй яаж ч болохгүй амьдрал уу гүй юу? Нэг юм яривал сонгууль, эсвэл улс төржинө, эсвэл гомо болчихдог.

Овоо төөрж байх чинь цаа Эмоз чинь.
Санаснаас та нар ногоон гэрлээр гарах гэж үзсэн үү? Цаанаа л нэг болохгүй байгаа биз? Машин ирж дайрчих гээд эсвэл гэрэл нь мангар хурдан хурдан солигдоод гай болж байгаа биз? Энэ гэрэл дохионы секунд, минут энэ тэрийг тааруулдаг дуракууд өөрсдөө явган яваад ногоон гэрлээр гарах гэж үзсэн болов уу? 
Ногоон гэрлээр Сүхбаатарын талбайн урд талын замыг гарах гэж байгаад золтой л үхчихсэнгүй. За ашгүй минь ногоон аслаа гэсэн чинь замынхаа талд явж байхад гялс солигдоод машинууд нь хаазлаж хүрч ирээд л... Тэрийг тааруулдаг дуракууд энийг уншжийна уу хөөе. 

Муусайн дуракууд эхлээд замаа хөндлөн гараад үзээдэх. Дараа нь тэр минут, секундээ тааруулаарай муусайн малнуудаааа...                             십새끄들아...
Үргэлжлүүлэх>>

Юуны үс хусах өдөр


Даваа гараг

Эл өдөр гуурны үс хусах, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, авгай нар нийлж хүн амьтан муулах, хумсаа авах болон усанд ороход сайн. Эргүү царайлж гэртээ суух, хуушуур хийж идэх, хүүхдээ явж сургахад их муу. Өдрийн сайн цаг нь Jerry, үмбүү, Bugs Bunny, Абу, Чикин болой. Хол газар яваар одогсод гуурныхаа үсийг доороос нь дээш маягаар хусч үнэртэй ус түрхэж гарвал бактер орохоос сэргийлнэ. Толгой болон хөлний бүр умдагны үс хусуулахад өлзийтэй сайн төдийгүй толинд харахад сайхан харагдах болно.

Мягмар гараг

Эл өдөр бүдүүн хүүхний өгзөг харах, бие биерүүгээ юм шидэх, аяганд ус уух, кейбоард шинээр худалдаж авах үйлнээ сайн. Нүдний шил зүүх, өмдөндөө гараа шааж явах, гутлаа арчиж өмсөх, хумсныхаа хирийг авахад нэлээн бүр нэлээн муу. Өдрийн сайн цаг нь Драгон, Тернозавр, Майкл жексон. Суганы үсийг ваксуудалахад муу буюу үхэл ирнэ. Суганы үснээс болж үхээд яахавдээ тиймээ?

Лхагва гараг

Тухайн өдөр Jerry, Bugs Bunny жилтний хувьд юу ч хийсэн хамаагүй эерэг сайн. Жишээ нь хүчин, хулгай, дээрэм болой. Харин Тернозавр, Драгон жилтнээ аливаа бүр юу ч хийсэн хамаагүй үхэх аюултайг анхааруулая. Жишээ нь: шээж, бааж, цайгаа уух.
Эл өдөр олноороо оофтоороо нийлж групп .... хийх, хэн нэгний нармайг нээх, ажилдаа очих, цалин авах, утсаар ярих, дотуур хувцасгүй явах үйлнээ сайн. Ургаж буй мөчир лүү авирах гэж оролдох, газар гишгэж явах, хоол унд идэх, нүүр амаа будахад сөрөг муу. Өдрийн сайн цаг нь ёоо п...а нэг юмаа давтаж бичсээр байтал. Ямар ч байсан муу цаг гэж ер нь байхгүй дээ. Шууд үсрүүгээ ороё. Тэртээ тэргүй үс засуулах өдөр гэж байгаа юм чинь хумс авах, хумсны хир цэвэрлэх, хөлийн хумс авах, гуурны үс засах, шилбэний үс хусах, усанд орох өдөр ч гэж байх ёстойг та бүхэнд анхааруулая. Яагаад гэвэл үс ч адилхан өөрийн биеэс таслаж бүр хаяж байгаа зүйл шд тийм юм чинь хумсаа авахдаа ч өдөр судар харж байх хэрэгтэй. Өө шал өөр газар дэмий тэнэжийнэ. Эргээд зурхай руугаа ороё. Үс энэ тэрээ засуулбал яах ч үгүй.

Пүрэв гараг

Энэ зурхай бичнэ гэдэг чинь ёстой бүтэхгүй юм байна. Уг нь алдарт үзмэрч, Гудамжинд лааз өшиглөгчдийн холбооны ерөнхийлөгч, Хийморь яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Зурхайч Эмоз болох байсан байна шүү дээ. Гэтэл яав? Цаа залхуу золиг чинь нэг юмаа өдөр шөнөгүй бүр 7 хоногийн бүх өдөр бичнэ гэхээс залхсан байх нь. Санаснаас яах гэж үс засуулах өдөр байдгийн? Үнэхээр үс засуулах өдөр гэж байдаг юм бол хумс авах, шээх, баах өдрүүдийг тус тусад нь бичээрэй зурхайч нараа. 


Та нарыг хүндэтгэн ёсолсон ГЛӨХ-ы ерөнхийлөгч, Хиймор яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Алдарч Үзмэрч, Зурхайч ЭмОз...


,,!,,  PeACe  ,,!,,



Үргэлжлүүлэх>>