21/08/2013

Хадаг яндарны дууль

За Эмозолзгоно нь хадаг яндарны талаар юу ч мэдэхгүй боловч хэдэн үг хэлэхгүй бол миний л үг дутаад байгаа нь ажиглагдлаа.




Та өөрийнхөө хийморь буян заяаг даатгаад хийморийн дарцаг, хадаг гээч хужаагийн бараа таваарыг хийморио гэж бодоод мод зодонд өлгөж энд тэндхийн овоон дээр хаяж байгаа бол тэр чинь харин ч таны хийморь энээ тэрээг чинь бүр зайлуулахын бишүү?
За нэг ийм өгүүлбэртэй бодлого бодъё. Та хамаг сайн сайхан бүхнээ нэг даавуунд шингээгээд модноос өлөглөө л дөө. Кү ээ яахав болно л доо хүн гэдэг сэтгэлийн амьтан юм хойно. Гэхдээ тар даавуу чинь нар салхи, бороо шороонд өнгө зүсээ алдаад хогийн юм болноо доо?
Тэрийгээ та хийморь гэж бодохымуу? Тэгвэл тэр хиймор чинь сарампай даавуу болох бус уу?
Тэгэхээр тэр хийморь гээч чинь сэргэх биш дордохым бишүү?

1 comment:

  1. Энэ их оюуны бядтай хүүхэд шүү.

    ReplyDelete