07/10/2012

Аймаар лаг хүмүүст

      12 цагт уур уцаартай муухай юм бичих гэж байгаа болохоор манайхаан уучлаарай. Зарим нэг заримдагуудад Чойном гуай шүлэг бичсэн бол би нэг юм эрээчихгүй бол үнэхээр горьгүй нь ээ. Чойном гуай шиг уран яруу бичиж чадахгүй ч чадах ядхаараа эрээчье.



    Ногоон гэрлээрээ гарч байгаа хүн рүү сигналдаад зайлаач п..а минь гэж хэлж байгаагаа лаг баян, мундаг харагдэж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л мангар бүдүүн, хөлдүү н..ш байхгүй юу.

     Хүнтэй зөрөхдөө мөрөө далийлгаад мөрлөхгүй явж чадахгүй байвал өөрийгөө лаг зодолддог, мундаг, надаас айж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л тархины наалдангатай, соёлгүй хөлдүү н..ш байхгүй юу.

    Чи бар паб-д архи уучхаараа хүн амьтан руу агсарч байгаагаа эрх хүн, Чингисийн удам энэ тэр гэж ойлгож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л нэг муу ууснаа шингээж чаддаггүй арчаагүй л...рын н..ш байхгүй юу.

    Өөрөө юу ч хийж чадахгүй хэвтэж байж бусдын хийснийг өөнтөглөж, муулж байгаагаа мундаг учраас муулж байна гэж бусдад ойлгогддог гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хийж чадахгүй учраас бусдыг муулж кайф авдаг суга, ацаараа нийлсэн цавь байхгүй юу.

      
      Лам хард үзүүлж ирээдүйгээ бусдад даатгадаг чи өөрийгөө шүтлэгтэй хүн гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л бусдын үгээр амьдардаг тэжээмэл хүүхэлдэй байхгүй юу.

      Үсээ хэзээ засуулахаа мэдэхгүй байнга зурхай хардгаа чи од гаригсын эрхшээлээр засуулдаг энэ тэр гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хумсаа хэзээ авахаа мэддэггүй мал л байхгүй юу.






      Ямар ч байсан чи өөрийгөө нээх лаг мундаг учраас ингэж байна, тэгэж байна гэж боддог бол том эндүүрч байна. Чи ердөө л гүйцэд боловсроогүй б...г эр..эн ойлгосон уу?

No comments:

Post a Comment