Энэ удаа юм юмнаас олсон мэдээллийг хүргэе гэж бодлоо.
1. Европын холбоо бол Америкийн эсрэг холбоо бөгөөд Европын холбооноос гаргасан евро ч мөн америк долларын ханшийг барих, долларын эзэгнэлээс хамгаалах гэсэн бодлого билээ.
2. Хоёр өндөр нурсан нь Америкт ашигтай байсан. 2 өндрийг Осама Бин Ладен энэ тэр гэж баагий нураасан гэдэгт итгэдэггүй хүмүүс их олон байдаг. Яг үнэндээ 2 өндрийг нураахад хэр их хэмжээний өр зээл хамт нуран унасан бол? Хэр том том компаниуд бас нуран унасан бол? Тэр их өр зээлийн бичиг баримтыг яасан бол? Тэгээд ч нэг муу араб залуу дэлхийн шүтээн болсон барилгын нураана ч гэж юу байхав. Тэр чинь АНУ шүү дээ. Дэлхийн тэр шуугиан бол Америк маягийн боевик тоглоом.
3. Осама Бин Ладен гэж байдаг уу? Тийм гар байдаггүй байх боломж асар өндөр. Тэгээд ч нэг хөдөөний Арабыг АНУ шиг том гүрэн олж чадахгүй эргүүтээд л байв гэж дээ. Садам Хуссейнийг яалаа? Эх оронд нь очиж байгаад авчирж дүүжлээ биздээ. Бин Ладенг яагаад тэгэж чадахгүй байгаан?
4. Улс төрийн шоглоом гэж нэг балай юм байдгийг та бүхэн сайн мэдэх байх. Энэ тоглоом бол дэлхийн хэмжээнд бүр ч хүчтэй тоглоом. Өмнөд Солонгос Америк тоглоом, Хойд Солонгос Орос тоглоом болоод байна. Арабын орнууд ч гэсэн Орос тоглоом. Хялбаршуулах юм бол Садам Хуссейн руу дайрах болсон шалтгаан нь цаад баагий нь цөмийн зэвсэгтэй л болох гээд байсантай холбоотой. Хэрвээ болчих юм бол НЕФТийн ертөнц балардгийн байгаа биздээ. Тэгэхээр Орос ах нар ч тэрэнд дургүй. Тийм учраас хөөрхий Садамыг алахад хориг тавиагүй хэрэг. 2 ах байнга л бие биендээ хориг тавьж алцаганалддаг биздээ тэ?
5. Хятадын хүчирхэгжилтийг хорих боломжгүй. Хятад гэдэг чинь өөрөө маш том хогийн сав. Хятад хилээ хаасан тохиолдолд Монгол төдийгүй дэлхий хямралд орох нь нэгэнт ойлгомжтой болсон. Америк Хятадын нэг ийм онигоонцор байдаг.
Хөөш Хятадаа танайх битгий манай юмыг хуулж үйлдвэрлээд бай за? Гэсэн чинь Тэгвэл манайх өдөрт танайхаас 1 сая тахиа авдаг, МакДональдс иддэг гэх мэт баахан юмыг хэрэглэж байна хэрэглэхээ больвол чи муу байтугай Европ ч хямрана за? гэсэн гэдэг.
Тэгэхээр мань мэтийн жижигхэн зах зээл Хятад мэтийн том гүрэнтэй арцалдаад дэмий л байх. Аль болох эв найрамдалтай таатай харьцаатай байсан нь дээр шүү. Үс мүс хусдаг өнөөдрөө харсан маргаашийг хардаггүй сохойсон шаарнуудаас болж бүхэл бүтэн улсын хэмжээний хэрэг үүсээсээ гэж бодохгүй л байна шүү.
6. Монголын улс төрчид ч гэждээ Хятад Оросын тоглоом л юм даа. Та нар газрын зургаа нэг сайхан хардаа. Манайхтай хиллэдэг хэдэн орон байна? Бас тэр тавьсан төмөр замыг нь хардаа? Бас 2 талд байгаа аавуудынхаа эсрэг байгаа Монголын армийг хардаа. Манайд цэргийн арми ер нь хэрэгтэй юу айн? Ямар ч байсан Хятадад эзлэгдэнэ гэдэг бол зүгээр л тэнэглэл. Оросууд болоод Америк Европын улсууд ийм их эд хөрөнгийг зүгээр тавиад туучихна гэж үү? Тэгээд ч аль нэг нь дайраад ороод ирэхэд Манайх тэсэх үү? Би лав ойлгохгүй байгаа шүү. Намбагийн Эбагаа буудаж алахгүй л бол арми хэрэг байх ч үгүй.
7. Даяаршил буюу дэлхийн хавтгайрал Америкт хамгийн ашигтай. Тэд өөрсдөө бидэнд бол үнэхээр ашиггүй. Бид ажилгүйдэж, дампуурч байна гэх мэтчилэн сүржигнэлдэцгээж байна. Хий хоосон сүржигнэл. Дэлхий даяаршсанаараа бүгд МакДональдс, КФСи тахиа, Пицца хат, Аппле ,Виндовс зэргийг дэлхий мэддэг болсон төдийгүй тэднийг хэрэглэх ч хүсэлтэй болсон. Энэ тэгээд Америкт тийм муу байгаа гэж үү?
Дэлхийн тоглоомонд хэзээ бид нар оролцоод тоглож байх бол?
Үргэлжлүүлэх>>