15/01/2013

Хмммм

       Блогтоо юм бичээгүй асар уджээ. Хэдэн юм бичих гэсэн толгой молгой эргээд хэрэг алга. Хуруу гар ч өвдөж байх шиг. Кейбоардоо бологны төлөө балбаагүй их уджээ. Хамгийн сүүлийн эрээчилт маань 2012 оны 10-р сарын 21-ийх байх жишээтэй. 

Өнгөрсөн онд бас эрээчээгүй тэр хугацаанд нэлээн ч их юм өөрчлөгдлөө. Хүмүүс дэлхий сөнөнө гэж баахан сенсацилалаа. Тэрийг далимдуулж зарим нэг нэр зүүх гэсэн юмнууд нь сөнөнө сөнөнө удахгүй гэж ирээл бөөн л юм боллоо. Манайхан ч гэж цэвэр ичимтгий, гэнэн зангаараа тэрэнд нь итгээл үхэх гэж байгаа юм шиг лаа, газ, лаазалсан бүтээгдэхүүн худалдаж аваад хотоос гарч байх жишээтэй. Дэлхий сөнөхөө хүрвэл хотоос гарсан гараагүй сөнийшдээ. Ямар хотын дэлхий сөнөх гэж байгаа биш. Сүүлд нь ийм юм бичээд суух чинь яасан тэнэг юм бэ? Ёстой л нэг өнгөрсөн сээгсийн араас бэлгэвч углах гэдэг нь болж байна.





Өвөл ч их дажгүй болж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ жил одоо хаашаан сонгуульжчихсан жил юм уу хаашаан. Зун нь УИХ-ийн сонгууль, сая намар гэхүү өвөл гэхүү орон нутгийн сонгууль, одоо энэ зун ерөнхийлөгчийн сонгууль. Улс төржихгүй амьдрахымсааан...

 
Өө тийн мартсанаас Дулмаа мэндүү гэгчээр энэ Нүүрний номчдыг бүр бурхан мартжээ. Лайк дарвал харж байгаад дажгүй 10 охин бандийг нэрлэе ч гэх шиг. Лайк дарвал Профайл зурган дээрээ 5-н хоног зургийг чинь байрлуулая ч гэх шиг. Лайк дарвал эрлаашан шийп болоё ч гэх шиг. Мээээдрэл муутаймуу? УИХ гишүүд мөнгөө авсандаа авч орох биш ярьдаг бол Пээсбүүкчид лайкаа авсандаа аваад орохымуу? Мэээдрэл муутай ш4@сан. 



Бас Gangnam Style гээд дуу будаа болгосон. Нострадамусын нэг зөгнөл байдаг даа. Морьтон ч билүү морин ч билүү баатар гарч ирээд дэлхийг донсолгоно гэснийг нь манайхан нөгөө л цэвэр ичимтгий, гэнэн зангаараа Чингис хаан дахин төрөөд дэлхийг эзлэнэ ч гэх шиг. Тэгсэн чинь Хангүг нэрийн Сай гээд баачка дэлхийг байхгүй болгожийшд морин бүжгээрээ. Гиннес этрд бүртгүүлээл ээмэр байгааздээ? Жижиг тархиар харвал 2 хужаатай тэнцэх Солонгос н..шнууд арай том тархиар харвал Ази хүн анх удаа дуу дуулаад дэлхийд нэрээ гаргаж байна. Ази хүн гэдгээрээ бахарвал бахарх. 
(Тархиараа харна ч гэж юу байхав. Том сэтгэ гэсэн утгаар ашиглав)


Зиа зиа нэг иймэрхүү. Үзэл бодлоо кибер ертөнцөд буулгаагүй их уджээ. Эмоз дурак ном уншихгүй байгаа болохоор л юм бичихгүй байхгүй юу. Унших гээд уг нь ном судар аваад залцан байгаа. Дарь эх болохыг нь хүлээждээ. 
Үргэлжлүүлэх>>

21/10/2012

Сонжоо

Чи хэр мэдрэл вэ?


1. Чи нялх байхдаа зөндөө хүн рүү харж байсан.
а. үнэн                  б.худал

2. Чи үхэхээсээ өмнө дурлаж байсан.
а. үнэн                  б.худал

3. Чи хааяа тэнгэр харж хэвтдэг.
а. үнэн                  б.худал

4. Чи өөртөө таалагдсан залуутай унтахын тулд их хичээл зүтгэл гаргадаг.
а. үнэн                  б.худал

5. Чамд зөгнөлт ном унших нь шинжлэх ухааны ойлгоход хүнд ном уншихаас илүү таалагддаг.
а. үнэн                  б.худал

6. Чи эротик киноноос илүү п.... кинонд дуртай.
а. үнэн                  б.худал

7.  Чи нүдээ нээгээд том харж үнсэлцэх дуртай.
а. үнэн                  б.худал

8. Өдөржингөө хайрттайгаа хамт байгаагаар төсөөлдөг.
а. үнэн                  б.худал

9. Хөгшин баачканууд гудамжинд үнсэлцэхийг чи тэнэг баачканууд гэж боддог.
а. үнэн                  б.худал

10. Хайрт чинь чамайг үнсвэл өөрийгөө ямар царайтай болохыг мэддэг.
а. үнэн                  б.худал

11. Хайртын чинь өгсөн шүдэнзний мод алга болоход эмзэглэн харуусна.
а. үнэн                  б.худал

12. Чи хайртдаа ухаан өгөхөөс илүү хоол өгөхийг илүүд үздэг.
а. үнэн                  б.худал

13. Чи хайртынхаа зургийг үргэлж харж явдаг.
а. үнэн                  б.худал

14. Хэзээ чиний толгойд мэдрэл бодлууд орж ирдэг вэ?
а. унтахын өмнө                   б.унтсаны дараа              
в. унтаад сэрэхэд



            Эдгээрээс харахад та үнэхээр мэдрэл баачка байна. Энэхүү сонжоог дуустал нь уншаад дүгнэлтийг харах гэж хичээж буй чинь надад бол үнэхээр мэдрэл бүр  FUCK санагдаж байна. Хайран цагаа ийм эргүү юм уншиж үрэн таран хийж байгаад чинь харамсаж байна. Ер нь сонжоо хэнд хэрэгтэй гэж? Аймхай, арчаагүй, амьдралаа хүнээр заалгах дуртай Монголчууд бидэнд зориулаад GOOLINGOO.MN гэж хэдэн алцгар, хийх юмаа олж ядсан, мэдлэггүй юмнууд хэрэгтэй хэрэггүй юм бичиж тэрийг нь FB-ээр дүүрэн тарааж байна. Энэ сонжоо гээч чинь ердөө л үзмэрчдийн нөгөө тал шдээ. Ойлгохгүй л байна уу? Энийг бөглөж би хайрттайгаа зохицохгүй юм байна, би хайртай биш юм байна, би мэдрэл юм байна гэж хэдийг хүртэл бодох уу? Өөрийн гэсэн толгойгүй юм уу? Таны тархи ажилладаггүй юм уу? Та юу хийхээ мэддэггүй юм уу? Хэнийг хайрлахаа мэддэггүй юм уу? Яагаад энэ мэдлэг, мэдээллийн эрин зуунд үзмэрч, сонжоо 2-т итгэж амьдраад байгаа юм бэ?
Үргэлжлүүлэх>>

17/10/2012

Ухааны судас нь тасарцан хүмүүст

       Уг нь тархины судас л гэх ёстой байсан байх л даа. Гэхдээ тархины судас нь тасарчихвал шууд үхэх, эсвэл бла бла болохым байна лээ. Тиймийн учраас тэгэж бичээд юугаа хийхэв. Зарим нэг хүмүүст хэлэх үгээ хэлмээр байгаа боловч миний эмзэг, зөөлөн, нинжин сэтгэл намайг битгий гээд байхымөө.

Тэгээд тэр хүмүүсийн нэрийг дурьдалгүйгээр эндээ л бичье. Угаасаа ухааны утас нь тасарцан юмнууд зөндөө л байдаг болохоор тэр бүх хүмүүст зориулчий.

Та нар өөрсдийгөө аягүү, лаг, мундаг, мунаг, мулга, мал гэж боддог уу? Гүү шдээ торцоовоо. Юм л бол шальчганаал, шаль шаль хийгээд өөрөө лаг бол хамаа алга. Гэтэл суга цавиараа эргэсэн юм байж хүн амьтанд бараг л бөгсөө арчхаас эхлээд, хоолоо зажлахыг хүртэл заахын. Тэртээ тэргүй та нарын үзсэн амьдралыг үзэх ч үгүй. Чиний найзуудтай нэг үед амьдрах ч үгүй. Чамайг хүүхэд байхад Монгол хямралтай, чирта, тэвэгнээс өөр тоглоомгүй байсан бол одоо шаал өөр бандиаа. Энэ чинь 21-р зуун.

Яг үнэндээ миний амьдралаар чи хэзээ ч амьдрахгүй шдээ. Би чам шиг ч амьдрахгүй. 2 жижүүр хийдэг хүний амьдрал 2 өөр л байна. Тэрнээс биш жижүүр болгоны амьдрал адилхан байдаггүйн. Чиний амьдарч байсан СОЦ нийгмийн үед л тийм байсан байх чам шиг өнгөрсөн зууных биш болохоор мэдэх юм алга. Жижиг тархиныхаа хэмжээгээр сэтгээд жорлонгоос өөр өрөө байдгийг мартчиж хөгшөөн. Цаана чинь 3жин, дөрвөлжин, том, жижиг, угаалгын, ажлын гээд зөндөө өрөө байдгийн. Өөрийгөө насаараа нэг юм хийсэн лаг гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу. Чамд тэрнээс өөр хийчих ,чадчих, хийлгэчих ажил байхгүй учраас л чи наанаа хатаж байгаа гэдгээ мэдэх үү?

Эцэст нь гэж хэлэхэд чи хэзээ ч над шиг болохгүй би хэзээ ч чам шиг амьдрахгүй. Хүн болгоны амьдрал, хүн болгоны үзэл бодол, ирээдүй, өнгөрсөн үе өөр байдгийг бүү март. Ойлговол чиний аз ойлгохгүй бол чи хэзээ ч ойлгохгүй угаасаа чамд өгсөн бурханы өгөгдөхүүн л тэр.\

Бурхан чамайг яацын бэ?
Үргэлжлүүлэх>>

11/10/2012

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр

       Би уг нь үндэснийхээ үйлдвэрлэлийг байнга дэмжиж аль болох Монголд үйлдвэрлэсэн зүйл хэрэглэх дуртай хүн. Гэтэл манай хүнсний үйлдвэрийнхэн арай болохгүй байгаа нь дөнгөж сая харагдлаа.



Хүн гаднаас зөвхөн хоол хүнс, шингэн зүйл л авдаг. Гэтэл идэх гэж байгаа хоол хүнснээс нь өт, үс гэх мэтчилэн заваан заваан зүйлс гарч ирээд тэрийг нь идээд хүн амьтан хордоод үхээд эхлэх үед л бид хүнсний үйлдвэрлэл болохгүй байна гэж ойлгох уу? Тийм биш шдээ.

Иймэрхүү зүйлсийг байж л байдаг юм гээд зүгээр өнгөрөөх ёстой юу? Бид хонь гаргаж идэхэд үс байдаг гэх юм зарим хүмүүс. Гэтэл тэрийг чинь бид нүдэн дээрээ гаргаад өөрсдөө үстэй болгож байгаа биздээ? Тэрнээс биш хүн амьтан албаар үс хийдэг юм уу?

Гэтэл миний өглөөний цайндаа идэж байсан Өгөөж ХК-ийн еэвэнгээс үс гарч ирэх юм. Тэгээд зарим нэг хүмүүсийн хүсч байгаагаар зүгээр чимээгүй өнгөрөх ёстой юу? Би үнэгүй авч идээгүй шд. Би мөнгөө төлж авч байж хог идэх ёстой юу???


Үргэлжлүүлэх>>

07/10/2012

Аймаар лаг хүмүүст

      12 цагт уур уцаартай муухай юм бичих гэж байгаа болохоор манайхаан уучлаарай. Зарим нэг заримдагуудад Чойном гуай шүлэг бичсэн бол би нэг юм эрээчихгүй бол үнэхээр горьгүй нь ээ. Чойном гуай шиг уран яруу бичиж чадахгүй ч чадах ядхаараа эрээчье.



    Ногоон гэрлээрээ гарч байгаа хүн рүү сигналдаад зайлаач п..а минь гэж хэлж байгаагаа лаг баян, мундаг харагдэж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л мангар бүдүүн, хөлдүү н..ш байхгүй юу.

     Хүнтэй зөрөхдөө мөрөө далийлгаад мөрлөхгүй явж чадахгүй байвал өөрийгөө лаг зодолддог, мундаг, надаас айж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л тархины наалдангатай, соёлгүй хөлдүү н..ш байхгүй юу.

    Чи бар паб-д архи уучхаараа хүн амьтан руу агсарч байгаагаа эрх хүн, Чингисийн удам энэ тэр гэж ойлгож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л нэг муу ууснаа шингээж чаддаггүй арчаагүй л...рын н..ш байхгүй юу.

    Өөрөө юу ч хийж чадахгүй хэвтэж байж бусдын хийснийг өөнтөглөж, муулж байгаагаа мундаг учраас муулж байна гэж бусдад ойлгогддог гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хийж чадахгүй учраас бусдыг муулж кайф авдаг суга, ацаараа нийлсэн цавь байхгүй юу.

      
      Лам хард үзүүлж ирээдүйгээ бусдад даатгадаг чи өөрийгөө шүтлэгтэй хүн гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л бусдын үгээр амьдардаг тэжээмэл хүүхэлдэй байхгүй юу.

      Үсээ хэзээ засуулахаа мэдэхгүй байнга зурхай хардгаа чи од гаригсын эрхшээлээр засуулдаг энэ тэр гэж бодож байна уу? Тэгвэл үгүй чи ердөө л хумсаа хэзээ авахаа мэддэггүй мал л байхгүй юу.






      Ямар ч байсан чи өөрийгөө нээх лаг мундаг учраас ингэж байна, тэгэж байна гэж боддог бол том эндүүрч байна. Чи ердөө л гүйцэд боловсроогүй б...г эр..эн ойлгосон уу?
Үргэлжлүүлэх>>

30/09/2012

Ногоон гэрлээр гармаар байна яах уу?

                Гарчиган дээрээ архи дарсны нэр сурталчиллаа гээд цаа Эмозыг чинь Нэба ахын араас оруулчихвийдээ. Та нар санажийна уу? Тээр нэг жил Яахуу гэдэг нэртэй пиво гараад л Болд ах, Люминогийн ах этр дуулаал яахуу яахуу хайрт минь яасан ч яах вэ гээл... 

За энэ ч яахав. Гол нь би ногоон гэрлээр гармаар байгаа байхгүй ёо? Тэгсэн чинь тэр гэрэл аягүү мангараа. Хаха ямар эргүү юм биччихвээ. Зарим хүмүүсийн яриаг дуурайх гэж үзсэн чинь болохгүй юм байна бөгс улайгаад сандалаа цоолох гэж байна шд.

Би бодохдоо аая сонгуулийн сурталчилгаа юу? Ер нь юм ч ярьж болохгүй яаж ч болохгүй амьдрал уу гүй юу? Нэг юм яривал сонгууль, эсвэл улс төржинө, эсвэл гомо болчихдог.

Овоо төөрж байх чинь цаа Эмоз чинь.
Санаснаас та нар ногоон гэрлээр гарах гэж үзсэн үү? Цаанаа л нэг болохгүй байгаа биз? Машин ирж дайрчих гээд эсвэл гэрэл нь мангар хурдан хурдан солигдоод гай болж байгаа биз? Энэ гэрэл дохионы секунд, минут энэ тэрийг тааруулдаг дуракууд өөрсдөө явган яваад ногоон гэрлээр гарах гэж үзсэн болов уу? 
Ногоон гэрлээр Сүхбаатарын талбайн урд талын замыг гарах гэж байгаад золтой л үхчихсэнгүй. За ашгүй минь ногоон аслаа гэсэн чинь замынхаа талд явж байхад гялс солигдоод машинууд нь хаазлаж хүрч ирээд л... Тэрийг тааруулдаг дуракууд энийг уншжийна уу хөөе. 

Муусайн дуракууд эхлээд замаа хөндлөн гараад үзээдэх. Дараа нь тэр минут, секундээ тааруулаарай муусайн малнуудаааа...                             십새끄들아...
Үргэлжлүүлэх>>

Юуны үс хусах өдөр


Даваа гараг

Эл өдөр гуурны үс хусах, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, авгай нар нийлж хүн амьтан муулах, хумсаа авах болон усанд ороход сайн. Эргүү царайлж гэртээ суух, хуушуур хийж идэх, хүүхдээ явж сургахад их муу. Өдрийн сайн цаг нь Jerry, үмбүү, Bugs Bunny, Абу, Чикин болой. Хол газар яваар одогсод гуурныхаа үсийг доороос нь дээш маягаар хусч үнэртэй ус түрхэж гарвал бактер орохоос сэргийлнэ. Толгой болон хөлний бүр умдагны үс хусуулахад өлзийтэй сайн төдийгүй толинд харахад сайхан харагдах болно.

Мягмар гараг

Эл өдөр бүдүүн хүүхний өгзөг харах, бие биерүүгээ юм шидэх, аяганд ус уух, кейбоард шинээр худалдаж авах үйлнээ сайн. Нүдний шил зүүх, өмдөндөө гараа шааж явах, гутлаа арчиж өмсөх, хумсныхаа хирийг авахад нэлээн бүр нэлээн муу. Өдрийн сайн цаг нь Драгон, Тернозавр, Майкл жексон. Суганы үсийг ваксуудалахад муу буюу үхэл ирнэ. Суганы үснээс болж үхээд яахавдээ тиймээ?

Лхагва гараг

Тухайн өдөр Jerry, Bugs Bunny жилтний хувьд юу ч хийсэн хамаагүй эерэг сайн. Жишээ нь хүчин, хулгай, дээрэм болой. Харин Тернозавр, Драгон жилтнээ аливаа бүр юу ч хийсэн хамаагүй үхэх аюултайг анхааруулая. Жишээ нь: шээж, бааж, цайгаа уух.
Эл өдөр олноороо оофтоороо нийлж групп .... хийх, хэн нэгний нармайг нээх, ажилдаа очих, цалин авах, утсаар ярих, дотуур хувцасгүй явах үйлнээ сайн. Ургаж буй мөчир лүү авирах гэж оролдох, газар гишгэж явах, хоол унд идэх, нүүр амаа будахад сөрөг муу. Өдрийн сайн цаг нь ёоо п...а нэг юмаа давтаж бичсээр байтал. Ямар ч байсан муу цаг гэж ер нь байхгүй дээ. Шууд үсрүүгээ ороё. Тэртээ тэргүй үс засуулах өдөр гэж байгаа юм чинь хумс авах, хумсны хир цэвэрлэх, хөлийн хумс авах, гуурны үс засах, шилбэний үс хусах, усанд орох өдөр ч гэж байх ёстойг та бүхэнд анхааруулая. Яагаад гэвэл үс ч адилхан өөрийн биеэс таслаж бүр хаяж байгаа зүйл шд тийм юм чинь хумсаа авахдаа ч өдөр судар харж байх хэрэгтэй. Өө шал өөр газар дэмий тэнэжийнэ. Эргээд зурхай руугаа ороё. Үс энэ тэрээ засуулбал яах ч үгүй.

Пүрэв гараг

Энэ зурхай бичнэ гэдэг чинь ёстой бүтэхгүй юм байна. Уг нь алдарт үзмэрч, Гудамжинд лааз өшиглөгчдийн холбооны ерөнхийлөгч, Хийморь яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Зурхайч Эмоз болох байсан байна шүү дээ. Гэтэл яав? Цаа залхуу золиг чинь нэг юмаа өдөр шөнөгүй бүр 7 хоногийн бүх өдөр бичнэ гэхээс залхсан байх нь. Санаснаас яах гэж үс засуулах өдөр байдгийн? Үнэхээр үс засуулах өдөр гэж байдаг юм бол хумс авах, шээх, баах өдрүүдийг тус тусад нь бичээрэй зурхайч нараа. 


Та нарыг хүндэтгэн ёсолсон ГЛӨХ-ы ерөнхийлөгч, Хиймор яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Алдарч Үзмэрч, Зурхайч ЭмОз...


,,!,,  PeACe  ,,!,,



Үргэлжлүүлэх>>

08/07/2012

Та үхэхгүй


 Та гудамжинд хог хаяхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин гудамжинд хог хаяснаараа үхэж магадгүй шүү. 

Та архийг хэтрүүлэхгүй ууснаараа хэзээ ч үхэхгүй. Харин хэтрүүлж ууснаараа үхэж магадгүй шүү.

Та хараалын үг хэлэхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин хүн амьтан харааж байгаад үхэж магадгүй шүү.

Та үйлчилгээний ажилтан бол бусадтай мэндэлснээрээ хэзээ ч үхэхгүй. Харин мэндлэхгүй байснаараа үхэж болох талаар би сайн мэдэхгүй байна л даа :D

Та бусдын гоё сайхан харагдаж байгааг нь хэлснээрээ хэзээ ч үхэхгүй. Гол нь хэлэхгүй байснаараа ч та үхэхгүй. Аа гэхдээ та бусдын гоё сайхан харагдаж байгааг нь чин сэтгэлээсээ хэлснээрээ тэр хүнд та аз жаргал магадгүй ертөнцийн гэрэл гэгээг ч өгч чадах байх.

Та машинтай явж байхдаа шаардлагагүй үед чагнаалдахгүй явснаараа хэзээ ч үхэхгүй. Харин чагнаалдаж яваад хэн нэгний дургүйг хүргээд зодуулж үхэж магадгүй.

Та шээсний газар хурд хэтрүүлж давхихгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин шээсний газар хурд хэтрүүлж явж байгаад үхэж магадгүй.

Та жолоо барьж явахдаа урдуураа явган хүн оруулснаараа хэзээ ч үхэхгүй. Харин оруулахгүй байснаараа үхэж магадгүй.

Та жолоо барьж явахдаа бусдыг урдуураа оруулснаараа хэзээ ч үхэхгүй. Харин урдуураа оруулахгүй байснаас болж мөргөлдөн үхэж магадгүй шүү.

Та дэлгүүрийн худалдагч бол инээснээрээ хэзээ ч үхэхгүй. Харин ярвайж байгаад үхэж магадгүй шүү.

Та төрийн албан хаагч бол мөнгө идэхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин идэж яваад гэдэс чинь дэлбэрч үхэж магадгүй шүү.

Та гудамжинд шээхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин шээж байгаад үхэж магадгүй шүү.

Та гудамжинд нус, цэрээ хамаагүй хаяхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин нус цэрээ хаяж байгаад үхэж болохоор та өөрөө тунгаана биз.

Таньд үхэхгүй хэдэн шалтгааныг хэлж өглөө. Тийм болохоор та дээрх зүйлсийг зоригтойгоор хийж байхыг хүсье.

Үргэлжлүүлэх>>

27/06/2012

Сонгуулийн сурталчилгаа дууссаны баяр

                  Ашгүй нэг сонгуулийн сурталчилгаа гээч балай юмных нь сурталчилгаа дууслаа. Энэ сонгуулийн сурталчилгаа дууссанаараа надад болоод миний Монголын ард түмэнд мөнхийн амар амгаланг авчирч буй мэт хамрын самсааг шамируулав. Энэ сонгуулийн сурталчилгаа гээч нөхөр их гэцүүхэн баагий шүү. Гэцүүхэн баагий гэж нэрлэсний шалтгааныг та нарт доошоо сунжруулан, унжуулж бичиж умшуулая.


          1. Миний хүсээгүй мессэж надад байнга ирнэ. Би тэр ИЗНН, АН, МАН этрийн дууг утасныхаа дуудлаганд тавьж яахын бээ? Очиж очиж тийм дуу тавилаа юу? Уг нь манайхаас өөр газар үүрэн холбооны телефон билүү тэр газар нь эдгээр мессэжийг спам гэж нэрлэдэг. Тэрийг нь бас блоклож болдог. Гэтэл манайд би хоол идэхгүй ээ гэж байхад л шууд амруу том талх чихэхтэй адилаар мессэж нь ирэхийн. Удахгүй машины цонх хага цохьчоод араас нь манай намыг дэмжвэл машиныг чинь шиллэж өгнө гэхийм байна лдаа.

              2. Танихгүй танихгүй гарууд их байнаа. Хэн юу юм юу нь ч мэдэгдэхгүй баагий гэнэт л ИТХ, УИХ-д нэр дэвшихийн. Би гайхдын. Сонгууль болох гэхээр л улс орныг алга урвуулахын төдийд л өөрчилчих буянтай, эрдэм мэдлэгтэй, чадвартай илбэ шид гэхиймүү ид шид гэхиймүү тийм юмтай хүмүүс гарч ирэхийн. Тэд нарт хандаж хэлэхэд: Тануус өөрчилчихвөл би баааая...
               
               3. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь. Лам нэр дэвшиж байна лээ. Тэр баачка бол зайлоооооооо гэж хэлье. Хаашаан ИТХ, УИХ-д ороод нөгөө хэддээ өөрөө ч ойлгодоггүй номоо уншиж өгөх юм уу? Зарах тэнэг байхад авах тэнэг байдгаа гэдэг шиг нэр дэвших тэнэг байхад сонгох тэнэг байж л таараа гэж цаа чинь боддог байхалдаа.
                
            4. Хамгийн баян лут, лаг, лунзгар, мунаг сүүлийн үг утга нь таарахгүй байна уу? Юу билээ. Хамгийн баян лут, лаг, лунзгар нам гэдгээ үеийн үед үүрдийн үүрд мөнхийн мөнхөд харуулсан нам бол МАН гэдгээ сайхан баталж байна. Бүх самбар, бүх ТВ, бүх веб сайтаар тэднийх гарч байна. Бас АН ч ялгаагүй. Хаалга балбаж нүүр нүдгүй цаас шиднэ, гудамжаар дүүрэн танихгүй хүмүүсийн зураг. Тэр муухай царайнуудыг хурдан урж хаяаасай билээ.

               5. Бусад суга намуудын талаар бол бичээд ч яахын. Зарим нь яахав хөөрхий улс орныг өөрчлий сайжруулая гэж боддог байхалдаа. Хүн л юм чинь бас бодышд тийм ээ? Гэхдээ урьд нь зөндөө л хүмүүс өөрчлөнө гэж бүлтрээл байсан шд. Өөрчлөгдсөн өөр болсон юм юу байна? Гүзээлэг л болох шивдээ.

Зиак энэ мэтээр бичээд байвал бичээд л байхым байна. Төгсөшгүй арман гэдэг юм бичээд хүн амьтаны дургүй хүргээд яахав. Тэгэсгээд дуусгы. 

             Манайхаан сонгуулиа идэвхитэй өгөөрэй. Тэгжийж л бид өөрсдийнхөө хүссэн ирээдүйг авчрах боломжтой. Мэдлэг чадварт нь биш хийж бүтээх чин эрмэлзэлд нь болж тэднийг сонгоцгооё. Нөгөө муу хэдэн мануухайгаараа одоо юу хийхэвдээ. Тэднийг арчиж хаях хэрэгтэй шд. Төрийн бөөс болсон хэдэн ямаа, тэрбумтануудыг АРЧИЖ ХАЯЦГААЯ... 


Харин та бөөстэйгээ үлдэх үү?


Үргэлжлүүлэх>>

19/06/2012

Хараал идсэн цагаан шугам ногоон гэрэл

                Би боддын энэ цагаан гэрэл, ногоон шугам өө өнгийг нь сольцон байна шүү. Ойлгоод уншчаарай. Байхгүй болоосой гэж боддышд. Тэртээ тэргүй цагаан гэрлээр гардаг хүн байхгүй, ногоон шугамаар ч явдаг хүн байхгүйм чинь байж яахын? Нээх сайхан зам энэ тэрээр ч ер нь яадгийн машинууд нь хаа хамаагүй нисээл, хүмүүс нь яаанааааааааа машин гэээд л үхэцгээгээд л гоё биш гэж үү? 



Байхгүй болчихвол хот тэр чигээрээ машины зам болох байхаа. Бөглөө үүсэхээр 20-н эгнээ ч үүсгэж чадах Монгол жолооч нарын арга ухааныг Геннисд бас бүртгүүлмээр байдгийн. Цагаан гэрэл, ногоон шугам байсаар байтал явган хүнийг дайрч алсан тэр хүнд одоо хөдөлмөрийн улаан тугийн, сүхбаатарын эсвэл бүр ерөнхийлөгч болгосон ч яадгийн. Шоронд орохгүй яваад байгаагийнх нь төлөө тэрэнд өгөх хэрэгтэй шд. Элбэгээ ахаа та юу хийгээд байнаа шагнаач цаадхаа. Танил талтайнх нь төлөө, тэр танил тал хуулийг өөрчилж дайруулсан хүүхдийг ногоон шугам, цагаан гэрэлээр зам гарах гэж явахдаа бусдын машин руу халдсан гээд... Чаджийна дөөө чаджийна.

Саяхан нэг эмч доогуураа төрж чадахгүй тааз жижигтэй хүүхнийг төрүүлэх гэж байна гээд хүүхдийнх нь толгойноос татсаар байгаад тархинд нь цус харавуулаад алцан байна. Тэгснээ миний 100 хувь буруу намайг уучлаарай гээд л яваад байхын гэнэ. Чаджийна дөө чаджийна.

Ер нь чаджийшдээ Монголчууд. Ногоон гэрэл асчихсан байхад машин орж ирээд дайрчих шахна. 2 секундийн өмнө явлаа гээд чи үхэхгүй шдээ малаа. Тэгэж их дураараа давхимаар байдгийн бол хөдөө сумынхаа төв рүү яваачэээ малнуудаааа... Бүр бухимдаад хашгирмаар байна шд.

Хөөе чи дарвайсан хүүхэн минь гарцаараа гараачэээ! Тээр хараа гөлийчөөд яасан ч айж ичдэггүйн. Сайхан гүйгээл гарахын.

Та нар нээрээ замын голд ӨЛӨН ЦАРАЙЛЖ зогсохоосоо ичдэггүй юу? Би заримдаа яараад тэгээд голд нь зогсож байгаад гэртээ орж ирээд суухаар хиншүү үнэртдийшд. Бодвол миний царай биш бөгс ичээд улайчихдаг байх лдаа. Би хэлмээр байдгийн чаддаг бол. Өлөн царайтангуудаа ногоон гэрэл, цагаан шугамаараа гараачэээ гэж. Даанч миний хэлэхийг сонсохгүй лдээ. Мал юм чинь яаж ч сонсоховдээ хөөрхий... Та нар төсөөлдөө: замын голд нэг баачка өлөн царайлаал намайг хаанаас ирээд дайрчих бол, яанаа тэр машин хурдан ирж байна шүү, яанаа үнэтэй машин байна намайг дайрчуул гэр оронд минь түйч өгөхгүй дээ гээд л бодож зогсох тийм сайхан гэж үү? Тэрний оронд ногоон гэрлээрээ, гарцаараа л гарахад болоом бишүү? Ядаж хааяа ч гэсэн тархиа амраалдаа...

Өлөн царайлж зогсохгүй болчихвол та нар яг хүн шиг харагдах байхдаа тэ малнуудаа... 

Өө нэг юм мартах гэж байна шд. Тэр эргүү юм шиг сигнал дардаг жолооны ард суудаг малнууд болиочээ. Чамайг сигналдлаа гээд бөглөө ариллаа юу малаа? Явган зорчигчдоо хүндэлдэггүй юмаа гэхэд жолоо барьдаг мал гэдгээ батлахгүй байвал их сайнсан. Хүн амьтан урдуураа оруулж моруулаад, явган хүн байвал гаргаад явж сураач та нар. Эргүү царайлчаад л чихээд байна. 2 сек хожлоо гээд чи тэрийгээ ном уншиж, мэдлэг нэмж ашиглаллаа юу? Тэгж ашиглахгүйгээс хойш зүгээр л урдуураа гаргачих... 

Ёоооох бүр уур хүрчихлээ. Ямар ч байсан ногоон гэрэл, цагаан шугамаараа, бас жолооч нар нь явган хүний ногоон асчихсан байвал урдуураа явуулж суралдаа...
Үргэлжлүүлэх>>