22/02/2012

Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон таньдаа

                             
                             Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон эгч таньдаа зориулав

      Бүгдэнд нь энэ сайхан баярын өдрөөр уй гашуутай мэндчилгээ хүргэх гэж байгаадаа жоохон гэмшингүй л бичин сууна. Баяраар хүн болгон баярлаж байхад бидний хувьд уй гашуутай нулимс дүүрэн нүдтэй сууна.

Гашуудлын мэдээг сонсох тэр агшинд өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж. Түүнийхээ замд саад хийхгүйн тулд арай хийн тэвчсэн. Үнэхээр бичье гэсэн ч тархи ажиллахгүй байна. 

Ердөө л түүний минь үзэж өнгөрүүлсэн хатуу хүтүү амьдрал л үзэгдэж зүрхийг минь зүсч байна. Архичин нөхрийн дарамтнаас болж ганц охин нь сэтгэлгээний удаашралд орж, хүний гарт амиа алдсан хүү, сэтгэл мэдрэлийн өвчнөөс болж амиа хорлосон хүүгийхээ араас ямар их гашуудаж уйлж байсан бол? Харин ч миний эгч 2 хүүгээ алдаад өвдөг сөгдөөгүй юм шүү. Ганц охиныхоо төлөө гэсэн сэтгэлээр сэтгэлээ барьж, өөрийгөө тайвшруулж байсан юм. Маш их тэвчсэний эцэст жоохон дуг хийчхээд ирье гээд босч ирж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одлоо.

Гэхдээ санаа зоволтгүй ээ эгчээ. Ганц муу охиныг тань хараад хандах ах дүүс тань байна. Битгий санаа зовоорой эгчээ. Амгалан тайван нойрсоорой.

                                                           Таныг минь бурхан ивээг.


Үргэлжлүүлэх>>

07/02/2012

Цагаан сар ба хар нялмас

             Цаг цагаар цадна, Цагаан сараар нэг цадна гэж сайхан үг бий дээ. Тэгэхээр одоо маниусын өвөг эцэг, элэнц хуланц, хушга, хулмас өө тэнэгтжийнэ цаа чинь. Юун хушга, хулмас болчихвоо. Гасаад умшчаарай. Тэр үед хүмүүс ерөөсөө байнга өлөн зэлмэн явдаг байсым шиг байгаан чааваас. Тэгээд л хааяа хааяа нэг идчээд цагаан сараар нэг мөсөн иддэг байсымуу даа. 

За тэр хүмүүсийн идэж уух ч яахав. Хүмүүс ер нь их сонин сонин юм яриад байна шүү цаа чинь. Бэлэг өгөхөө болье, бэлэг өгөхөөр Эрээн хөгжөөд Замын-Үүд дампуураад байна, баячуудын хөлд ядуус үрэгджийнэ, ууцны үнэ нэмэгдлээ, ууц чанагч ажилд авна. Утас: 9989-9912 өө зар явжийна биш шүү. Гэх мэт юм ярихын.

Би боддын бэлэг өгмөөр байгаа хэд нь өгвөл өгнө л биздээ. Өгмөөргүй байгаа хэд нь л өгөхөө болилдоо. Ууц тавь гэж хэн хэлсийн? Анхнаасаа тийм байсын л гэх юм. Тэгээд анхнаасаа тийм байсын гээд гудамжаар морь унаад, эсвэл бүүр нүцгэн шалдан гүйлдээд яваачээ. Өв уламжлалыг бол сахиж болдын харин тэр өв уламжлал гээд байгаа юман дээр чинь орчин үеийн юм хум нэмэгддийн байгаа биздээ? Дээр үеийнхээрээ байна гэхээр одоо яахын? Айл майл руу орохдоо хутга шөвөгтэй, гуталандаа савх сэрээтэй, бөөс хуурстай явахымуу? Буудал энэ тэр орохгүй шууд малаа хариулаад гүйж байхад нь дарж унагааж сээгсэдхиймүү? 

Бага тэнэгтий шүү таануус зүгээр. Бас энийг дагаад Монголоороо байна гэж нэг юм байна. Хаашаан бэ? Монголоороо байна гэхээр хүн болгон хөөрөгтэй, дээлтэй, Монгол гэрт амьдраад морь унаад явахыг хэлдиймүү? Гадаадын соёлыг дуурайлаа л гэх юм. Тэгээд Монголын соёлыг дуурайна гэхээр Уртын дууг үгэлж дуулаад, Нууц товчоон дээр гардаг шиг яриад байх хэрэг үү? Тэгээд л гэмтэж бэртэнгүүд шууд шороо түрхээл, эсвэл долоож хүлхээл байхыг хэлэх юм уу даа? 

Ямар ч байсан сар шинээр хордлого авчихгүйхэн шиг тааруулж идээрэй. Гэнэт баяжвал аминд халтай, Гэнэт цадвал гэдсэнд халтай гэж...
Үргэлжлүүлэх>>

05/02/2012

Хулгана заан болоход 24 сая үе дамжих ёстой


        Австралийн Монаша их сургуулийн эрдэмтэд хөхтөн амьтадын хэмжээний өөрчлөлтийн хугацааг тооцоолсон байна. Эрдэмтэдийн бүтээл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлэгдсэний товчлолыг их сургуулийн сайтад тавьсан байна. Эрдэмтэд хулганы хэмжээтэй амьтан зааны хэмжээтэй болоход 24 сая үе дамжих ёстой гэв. Мөн эсрэгээр амьтны хэмжээ нь багасгахад дээрх хугацаанаас 10 дахин хурдан гэнэ.

Эрдэмтэд сүүлийн 70 сая жилийн дотор палеонтологийн олдвороор амьд организмын 28 багийн амьтдын биеийн өөрчлөлтөд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноос үлэг гүрвэл мөхсөний дараах эхний 35-н сая жилийн дотор амьтдын хэмжээ томорч байгаад удааширсан гэв. Том амьтад үр төлөө тээхэд их хугацаа зарцуулж байснаас тэдний хэмжээ жижигрэх замдаа орсон байна.

Хэрэв үе дамжилтаар ярих юм бол 1,6 сая үе дамжихад хуурай газырн амьтдын хэмжээ нь 100 дахин өссөн бол 10 сая үе солигдоход 5000 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Далайн амьтдын хувьд эдгээр үзүүлэлт нь 1,1 3 ба 5 сая үе солигдохтой тэнцэнэ. Эрдэмтдийн яриагаар өмнө нь төрлийн доторх өөрчлөлд их анхаарч судалдаг баий йсан учраас тэдний бүтээл чухал гэжээ.



                      "Ардын эрх" сонин

Үргэлжлүүлэх>>

02/02/2012

Монголд үйлдвэр хэрэгтэй юм уу?

         Монголд ер нь ямар нэгэн юм үйлдвэрлээд хэрэг байна уу гэж хааяа бодогдох юм. 2011 оны байдлаар 36'005'800 малтай Монгол улсад махаа ч идэж чадахгүй яваа хүн байна гэхээр сайхан сонсогдож байна уу? Гурилын үнэ дээд зэргийнх 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 гэсэн сүүлийн үеийн статистик мэдээг харахад боломжийн үнэ мэт санагдсан. Харин махны хувьд яагаад ийм өндөр үнэтэй байгааг л гайхаад байна. Мэдээж бидний гар дээр ирж буй махны үнэ нь тээвэрлэлтийн хөлсийг нэмсэн байж таараа. Тэгэхээр махны үнийг малчид барьж байна гэсэн үг. Ченжүүд биш шүү. Юм л болвол хэдэн муу борлуулагч, тээвэрлэгчид рүүгээ дайраад л үнэ нэмлээ новширлоо гээд байх юм.
Манайд байдаг махны үнэ бол гадаадад байдаг үс ноосгүй, шивтэр ханхалдаггүй махны үнэ. Гэтэл манай мах ямар ч эрүүл мэндийн баталгаагүй, гаргачихаад л шууд портер дээр ачаад авч ирээд дээгүүр нь бакальтай баахан гишгэж гишгэж зардаг. Тэрүүгээр нь хоол хийхээр үс ноос гарч ирдэг бүр шороо ч зажлагддаг. Тэгсэн хэрнээ яагаад тийм үнэтэй байна вэ? Хэрвээ уут савалгаатай, ямар ч үс ноосгүй, эрүүл мэндийн баталгаатай мах байвал ийм үнээр мах авахад харамсаад байх юм ер алга.

Уг нь мах хамгийн хямд байвал бусад бүх бараа үнэтэй байсан ч хамаа алга. Тэгээд ч 36-н сая малаар юу хийх гээд байгаан? Цөлжилт гээд л яриад байдаг.


Миний бодлоор Монголд фермийн аж ахуй л их дутагдаж байгаа юм шиг санагддаг. БНСУ л гэхэд хонины махаа Австралиас, үхрийн махаа Америкаас импортлодог. Яагаад Монголоос авахгүй байгаа юм? Ойлгомжтой шд. Үс ноостой, шивтэр ханхалсан учраас. Харин бид энэн дээр дүгнэлт хийгээд өөрсдийн махаа яаж дэлхийд борлуулах вэ? Дэлхийд биш юм аа гэхэд гадагшаа гаргадаг болгоё лдоо. Бидэнд 20-н сая мал байхад л болоо. Үлдсэнг нь экспортоор гаргая лдаа. Экспортонд гаргахаар чанартай махыг үйлдвэрлэе лдээ. Хэзээ болтол үс ноосоо идэх юм бэ?

Нэг юм хэлэхэд австри, австрали хонины махыг угаачихсан байдаг ч гэсэн Монгол махнаас илүү зөөлөн, амттай байдаг юм билээ. Тэгэхээр бидний мал аж ахуй хаана явнааа?
Үргэлжлүүлэх>>