27/05/2011

Өөрийнхөөрөө байна гэж яахыг хэлдийн бол?

          Юм болгоны эхлэлийг манайхан гэж эхэлсээр байгаад бүр залхаж гүйцлээ. Гэхдээ л Манай Монголчууд гэж хэлэхгүй ямар танай монголчууд гэлтэй нь биш тийм болохоор Манай Монголчууд л гэе дээ.
      Манай Монголчууд юм л болвол энэ өөр болчихжээ. Тэгэж яваад ирсэнээсээ хойш өөр болчихжээ. Энэ тэрэнтэй суугаад л ийм хачин болчихсон хүүхэд байхдаа ийм хүн байгаагүй л юм гэхийн. Хүн тэгээд өөрчлөгдөхгүй байна гэж байх уу? Алхам тутамдаа хүн өөрчлөгдөж байдаг. Дарвины онолоор бол хүн тэрний сэтгэл санаа гэдэг чинь мөнхийн эволюцэд өртдөг зүйл биздээ? 
Энд нээх сүрхий онол, практик гээд л нүдэндээ шилтэй хэнхэг бацаан шиг юм яриад яахав. (нүдний шилтэнгүүдээ уучлаарай хэнхэгүүдийг л хэлж байгаа шүү) Гол нь тэр өөрчлөгддөггүй хүмүүсийг гайхаад байх юм. Ёстой өөрчлөгдөхгүй шүү тэ? Тэгсэн хэрнээ бусдын өөрчлөгдсөнийг он, сар, өдөр, хоног, цаг, минут, секундээр нь ялгаад ч зогсохгүй тэр өөрчлөлтийн талаар ёстой л ам булаалдан бүр бие биенийхээ ам руу хөлөө хийх нь холгүй ярилцана гээч. Ер нь тэр хүмүүс өөрийнхөөрөө байхыг заах КЛУБ нээгээч.
Тэгээд өөрийнхөөрөө байна гэхээр л байнга 00-д байдаг шиг аашлана гэсэн үгүү? Засгийн газрын ордонд орчоод л шүлс мүлсээ хаяал айн? Охин найрах гэж гүйж байна гэснээ хөөш чи муу утсаа өгчихгүй яасан гонжироо юм бэ энэ тэр гээл айн? Тэгээд яг өөрийнхөөрөө байна гэхээр яахын?   
         Хүн хаана ямар хүмүүстэй байна тэрэнтэйгээ зохицуулж хувцаслаж, аашлаж, ярилцаж, үгээ цэгнэдэг биздээ? Эсвэл би л ганцаараа тэгээд байдаг юм уу? Гайгүй костюм пиджактай баагийтай уулзлаа гэж боды. Бас гайгүй хувцастай юм чинь эрдэм мэдлэг нь хэтийдсэн Эйнштэн биш юмаа гэхэд гудамжинд лааз өшиглөөд найгаж яваа баагийгаас бол дээр л гар байгаа гэж бодоод хажууд нь тэнэг тэнэг юм яриад л эргүүтээд суухгүй биздээ. Худлаа үнэн улс төр, эдийн засаг, хууль дүрэм, философи ярина л биздээ? Эсвэл би тэр тоглоомыг тэгэж тоглоод яг тэр үе дээр нь үхээд гэж ярих юм уу? Ингэж яривал өөрийнхөөрөө байна гэсэн үгүү? Наад өөрийнхөөрөө байна гэдгийг чинь би бол ойлгохгүй байгаа шүү. Ёстой ойлгохгүй байгаа. Өөрийнхөөрөө байна гэхээр хаана ч явсан 00-д байгаа юм шиг гэж төсөөлөгдөөд инээд хүрээд байдгийн.  Өөрийнхөөрөө байдаг хүмүүс гэвэл үргэлж 00-той ойрхон л байдаг хүмүүс байх...
      Амьдрал гэдэг чинь угаасаа л баг өмсөж амьдардаг газар шүү дээ. Тэр багийг хааяа л авч өөрийнхөө царайг толинд харах юмдаа. Гадуур дүүрэн багнууд л явах юм тэр багнуудын цаана хэн байдаг юм бол?
Үргэлжлүүлэх>>

07/05/2011

Би атаархуу хөөөн...

           Би өөрийгөө эээмэр атаархуу гэж боддог болоод 3-н цагийн нүүрийг үзэж байна. Ямар нэгэн сайхан юм харахаараа л атаархаж үхчих гээд байдаг боллоо. Бас зүгээр атаархаж байвал яахав дээ тэ? Хүн амьтанд тэрийгээ яриад л. Ярихаар энэ ямар зэвүүн атаархдаг гар вэ? (надад бас атаархаад байх шиг байгаан) гээд л бусдад очоод өөрийнхөө атаархлыг миний стилд оруулаад атаархаад яриад явахын.
          Нэг сайхан машин унацан бүдүүн залууг харахаараа л өвчний үүр чинь энэнийхээ оронд над шиг алхаад явахгүй хээ цэссс би ч гэсэн таргалаад машин унаад явбал явышд гэж бодогдож байна. Би таргалаад машин унаад явбал энэ муу чөрийсөн амьсгаа чинь хаанаасаа ингэж их идээд хөлжжихдөг байнаа муу өвчний үүр чинь л гэж бас хараалгах байхдаа. Тийм болохоор яршиг таргалж машин уналгүйгээр микрондоо л чихэлдээд явбал барав.
         Нээх сайхан хүүхээн хараад манай найз энэ тасарцан хүүхэнг хараа гэхэд нь хээ цэссс наадах чинь цул мэс засал Монгол хүний биеийн биологийн онцлог энэ тэр гэсэн худлаа үнэн юм ярингуут энэ Эмоз ямар аймаар мэдлэгтэй гар вэ гээд надад атаархаж байгаа байхгүй юу. (ярьсан хүмүүс нь энэ муу очиж очиж эмозтой найзлаад байхавдээ адтай хүүр шүү гэж атаархана) Тэгээд цаашаа нэлээн удаан Эмоз лаг гар байна лээ гэж ярина. Гэхдээ арай гайгүй юм мэддэг гартай тааралдангуут тэнэгтээд байлдаа. Монголчууд мэс засалтай засалгүй гоё болоод байгаа шдээ. Гээд л нэр томъёо хэлэнгүүт нөгөө баагий маань энэ муу эмоз дандаа ингэж худлаа хуцнаа амны гарз гэж харамсах жишээтэй. Гэхдээ яг атаархаад байна уу гэвэл бас үгүй ээ. Өөрөө л миний найз болохоор над шиг лаг хүнтэй нийлдэг гэж тэрүүхэн тэндээ гангараад байгаа л хэрэг. Ер нь бид нэлээн атаархуу шаарнууд юм шиг байнаа. Эртээд найз охинтойгоо микронд суугаад явж байсан чинь хажууд нэг бэнзтэй баагий бохийг бол зажлах шиг болж байнаа. Амаа ээмэр том ангайз ирээд л яг л өлсөж үхэхийн даваан дээр гурилтай шөлийг түлэгдэж үхэх шахан идэж байгаа бацаан шиг. Бохь зажлаад байна уу эсвэл агаар зажлаад байна уу мэдэх юм алга. Би хараад бас атаархажийшд. Ёоо би энэний оронд байсан бол бохийг ингэж биш тэгэж зажлах байлаа, ёстой тэнэг зажлах юмаа одоо нөгөө тийшээ хэлээрээ хөдөлгөөч ээ тэнэгээ, ингэхээр сүртэй харагддаггүй шдээ бохьч сүртэй зажлаж чадахгүй тэнэг вэ аая. Гэхдээ тэрийгээ дотроо бодоод энэ ямар юм үзээгүй тэнэг гар вэ? Яг ахынхаа машинийг грашшд тавьж өгч байгаа гар байна лдаа. Тэгээд л ингэж сагсалзаж байна хөөрхий минь юм үзээгүй л нэг бацаан байна даа гэнгүүт микронд байгаа бүх гарууд нээрээ тийм шүү гээд шивэр авир хийжийнэ. Тэгэхээр яасан байх нь уу? Микроныхон бүгд над шиг атаархсан байх нь байна. Ер нь атаархуу зан бас их ашигтай гэдгийг би тэр л үед мэдэрсэн. Микроны кондуктор хүртэл надаас хөөш чи 300 төгрөгөө өгөлдөө гэхгүйгээр мөнгөөр яахын бэ чи гоё хэлсэн шүү хөгшөөн гэжийшд. Эндээс юу гэсэн теором гарч байна? 
                 Атаархал 300 төгрөгнөөс хүчтэй гэсэн теором гарч байна. 

За за элдэв балай юм чальчаад байсан чинь гэнэт эцсийн үгээ хэлэх цаг болчлоо.
Эцсийн үгээ (үхэхийнхээ өмнөх үгээ) хэлэхэд би дахиж хэнд ч атаархахгүй гээд бурхантай барьцан байгаа (атаархахгүй байна гэж худлаа шдэээ чи). Гэхдээ хааяа л атаархана гээд нэг нүдээ аньцан юм чинь яадгийн тэ атаархана шд...

Үргэлжлүүлэх>>