06/02/2013

Хаалгаа андаа

                  Уламжлалт ёсоороо Эмозолзгоно нь гарчгаа зүгээр л хаа хамаагүй өгчихлөө. Учир утга байхгүй манай өгүүллэг, эх, роман, зохион бичлэг, эссэ-тэй ямар ч хамаагүй болохыг дурьдахад, ярихад, хэлэхэд, өгүүлэхэд таатай, сайхан, гоё, ганган, гоёмсог байнаа гэж.

Энэ Монгол хэлээрээ бичих гэж бас элийрүүлж байгаа шүү энэ Эмоз. Янз бүрийн үг ашиглаал бас өөрийгөө хөөрхөн эркламдаад байгаа байхгүй юу. Үгсийн сан нь лаг мундаг мунаг гээд л.

Шууу ш4@я гол сэдэврүүгээ.

Цагаан сар юу юугүй хааяанд ирлээ. Нээх ч цагаансаад байх юм байхгүй лдээ. Мах нь бор, тавгийн идээ нь шар, ард түмэн нь бор энэ улсад цагаан юм их цөөхөн шүү. Азийн цагаан дагина гэж бодвол доромжилсон нэр юм шиг байгаан. Үхсэн ац, зээрэнцэг, бөлцөгнийх нь цагаан байхавдээ. Бас тэр дагина нь ч юув дээ? Мэээдрэл муутайн.


Баяр дөхөж байхад балиар, балиар юм яриад заваартахжийшд. Би энэ цагаан сарыг боддымаа. Уг нь энэ баяр гээч чинь бүх ах дүү, хамаатан, саднаараа цуглаад ургийн бичгээ хөтлөөд, манайх 3-н хүү-тэй болсоон, 1 хүү маань Хот хүрээ явсаан, эрдэм сурч чихэр өвөртлөж ирэхээр явсан, манай охин нөгөө Гонжиймаа чинь хар юмтай болсон тэр доор сууж байгаа бор хүү гэж ирээл ярилцдаг нөгөө цус мус нь ойртоод мээдрэл муутай юм хумтай болохоос зайлсхийх бас өвгөд хөгшидөө тойрч эргэж, эсэн мэнд байгаа шүү гэдгээ харуулдаг байсан юм гэнэ лээ. Яахавдээ нүүдлээл энд тэндгүй тэнэжийдэг улс чинь тэгэж нэг сайхан уулзацгаадаг байсан байна шүү дээ.

Гэтэл одоо яаж байна? За амар байна уу? Эмээ энэ мөнгөө ав. За бууз мууз жигнээд яахав. Яарч явна очих айл ихтэй. Миний охин наад хужаа шар тороо гаргаад хужаагийн Эрээнээс авчирсан бэлгээ авчаад ир. 
Юун тэр ураг мургийн бичиг сачиг, хоорондоо ч олигтой юм ярьж чадку байна шд. Тэгээд яаж байна хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй баахан хужаагийн майк, оймс, хэрэгтэй хэрэггүй тоглоом, хужаа чихэр бэчээнэ идээл хордож мордоол валриартышд...

Тэгснээс сайхан бултаараа, бөөнөөрөө, олноороо, хамтлагаараа, хамтаараа, цөмөөрөө, бүгдээрээ нэг айлд цуглаал эсвэл ресторонд ч юмуу. Нэг өдрийг сайхан инээж ханиагаад, идээд (уугаад гэдэг үгийг хасч байгаа шүү. Та муусайнууд тэгээл уухаараа зодолдоол хүн амьтны нүд бүлт цохиод байдаг хачин улс) л айн. Гоё байж болышд. Тэр бэлэг сэлтээ болиооо боль. Гарын алгаа ооб болтол нь гурил элдээл, нүдээ ооб болтол нь сонгино балбачаад хавийн амьтан хооллоол. Тэгснээс хамгийн ахмадындаа мөнгө төгрөг цуглуулаал очоол идэж уугаал ярьж хөөрөөл ургийг бичгээ хөтөлж байвал хичнээн аштайв. Азай буурлууд маань ч баярлах нь лав.

Ямар ч байсан би наад цагаан сард чинь дургүй. Цагаан сараар 1 800 000 000 төгрөг Хужаагийн Эрээнд очдог гэж бодохоор дотор харанхуйлаад байдгийн...
Үргэлжлүүлэх>>