Блогтоо юм бичээгүй асар уджээ. Хэдэн юм бичих гэсэн толгой молгой эргээд хэрэг алга. Хуруу гар ч өвдөж байх шиг. Кейбоардоо бологны төлөө балбаагүй их уджээ. Хамгийн сүүлийн эрээчилт маань 2012 оны 10-р сарын 21-ийх байх жишээтэй.
Өнгөрсөн онд бас эрээчээгүй тэр хугацаанд нэлээн ч их юм өөрчлөгдлөө. Хүмүүс дэлхий сөнөнө гэж баахан сенсацилалаа. Тэрийг далимдуулж зарим нэг нэр зүүх гэсэн юмнууд нь сөнөнө сөнөнө удахгүй гэж ирээл бөөн л юм боллоо. Манайхан ч гэж цэвэр ичимтгий, гэнэн зангаараа тэрэнд нь итгээл үхэх гэж байгаа юм шиг лаа, газ, лаазалсан бүтээгдэхүүн худалдаж аваад хотоос гарч байх жишээтэй. Дэлхий сөнөхөө хүрвэл хотоос гарсан гараагүй сөнийшдээ. Ямар хотын дэлхий сөнөх гэж байгаа биш. Сүүлд нь ийм юм бичээд суух чинь яасан тэнэг юм бэ? Ёстой л нэг өнгөрсөн сээгсийн араас бэлгэвч углах гэдэг нь болж байна.
Өвөл ч их дажгүй болж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ жил одоо хаашаан сонгуульжчихсан жил юм уу хаашаан. Зун нь УИХ-ийн сонгууль, сая намар гэхүү өвөл гэхүү орон нутгийн сонгууль, одоо энэ зун ерөнхийлөгчийн сонгууль. Улс төржихгүй амьдрахымсааан...
Өө тийн мартсанаас Дулмаа мэндүү гэгчээр энэ Нүүрний номчдыг бүр бурхан мартжээ. Лайк дарвал харж байгаад дажгүй 10 охин бандийг нэрлэе ч гэх шиг. Лайк дарвал Профайл зурган дээрээ 5-н хоног зургийг чинь байрлуулая ч гэх шиг. Лайк дарвал эрлаашан шийп болоё ч гэх шиг. Мээээдрэл муутаймуу? УИХ гишүүд мөнгөө авсандаа авч орох биш ярьдаг бол Пээсбүүкчид лайкаа авсандаа аваад орохымуу? Мэээдрэл муутай ш4@сан.
Бас Gangnam Style гээд дуу будаа болгосон. Нострадамусын нэг зөгнөл байдаг даа. Морьтон ч билүү морин ч билүү баатар гарч ирээд дэлхийг донсолгоно гэснийг нь манайхан нөгөө л цэвэр ичимтгий, гэнэн зангаараа Чингис хаан дахин төрөөд дэлхийг эзлэнэ ч гэх шиг. Тэгсэн чинь Хангүг нэрийн Сай гээд баачка дэлхийг байхгүй болгожийшд морин бүжгээрээ. Гиннес этрд бүртгүүлээл ээмэр байгааздээ? Жижиг тархиар харвал 2 хужаатай тэнцэх Солонгос н..шнууд арай том тархиар харвал Ази хүн анх удаа дуу дуулаад дэлхийд нэрээ гаргаж байна. Ази хүн гэдгээрээ бахарвал бахарх.
(Тархиараа харна ч гэж юу байхав. Том сэтгэ гэсэн утгаар ашиглав)
Зиа зиа нэг иймэрхүү. Үзэл бодлоо кибер ертөнцөд буулгаагүй их уджээ. Эмоз дурак ном уншихгүй байгаа болохоор л юм бичихгүй байхгүй юу. Унших гээд уг нь ном судар аваад залцан байгаа. Дарь эх болохыг нь хүлээждээ.