08/07/2012

Та үхэхгүй


 Та гудамжинд хог хаяхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин гудамжинд хог хаяснаараа үхэж магадгүй шүү. 

Та архийг хэтрүүлэхгүй ууснаараа хэзээ ч үхэхгүй. Харин хэтрүүлж ууснаараа үхэж магадгүй шүү.

Та хараалын үг хэлэхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин хүн амьтан харааж байгаад үхэж магадгүй шүү.

Та үйлчилгээний ажилтан бол бусадтай мэндэлснээрээ хэзээ ч үхэхгүй. Харин мэндлэхгүй байснаараа үхэж болох талаар би сайн мэдэхгүй байна л даа :D

Та бусдын гоё сайхан харагдаж байгааг нь хэлснээрээ хэзээ ч үхэхгүй. Гол нь хэлэхгүй байснаараа ч та үхэхгүй. Аа гэхдээ та бусдын гоё сайхан харагдаж байгааг нь чин сэтгэлээсээ хэлснээрээ тэр хүнд та аз жаргал магадгүй ертөнцийн гэрэл гэгээг ч өгч чадах байх.

Та машинтай явж байхдаа шаардлагагүй үед чагнаалдахгүй явснаараа хэзээ ч үхэхгүй. Харин чагнаалдаж яваад хэн нэгний дургүйг хүргээд зодуулж үхэж магадгүй.

Та шээсний газар хурд хэтрүүлж давхихгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин шээсний газар хурд хэтрүүлж явж байгаад үхэж магадгүй.

Та жолоо барьж явахдаа урдуураа явган хүн оруулснаараа хэзээ ч үхэхгүй. Харин оруулахгүй байснаараа үхэж магадгүй.

Та жолоо барьж явахдаа бусдыг урдуураа оруулснаараа хэзээ ч үхэхгүй. Харин урдуураа оруулахгүй байснаас болж мөргөлдөн үхэж магадгүй шүү.

Та дэлгүүрийн худалдагч бол инээснээрээ хэзээ ч үхэхгүй. Харин ярвайж байгаад үхэж магадгүй шүү.

Та төрийн албан хаагч бол мөнгө идэхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин идэж яваад гэдэс чинь дэлбэрч үхэж магадгүй шүү.

Та гудамжинд шээхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин шээж байгаад үхэж магадгүй шүү.

Та гудамжинд нус, цэрээ хамаагүй хаяхгүй байснаараа хэзээ ч үхэхгүй. Харин нус цэрээ хаяж байгаад үхэж болохоор та өөрөө тунгаана биз.

Таньд үхэхгүй хэдэн шалтгааныг хэлж өглөө. Тийм болохоор та дээрх зүйлсийг зоригтойгоор хийж байхыг хүсье.

Үргэлжлүүлэх>>