28/04/2012

Амь амиа хорлоорой

       Ойрын хэд хоног ажил ихтэй буландаа эрээчих завыг эс гаргав. Тэгээд хүмүүсийг хараад байсан чинь шал миа миа амиа хорлодгийн байна лээ. Тийм болохоор сүртэй амиа хорлох хэд хэдэн техник жишээг та бүхэндээ толилуулая.



Байшингийн дээрээс үсрэх арга
Энэ арга бол хамгийн суга арга гэдэгт нь оруулая гэж бодож байна. Яагаад гэвэл байшин дээрээс унахаар чинь нүүр ам жоохон эвгүй өнгө төрхтэй болно, нүүр ам бас шороо болоод хувцас хунар урагддаг учраас ГОО САЙХАНД халтай үхэл ажгуу.

Боймлох арга
Энэ бас балай. Хүзүү ам улаан хүрэн өнгөтэй болоод шууд л боочихсон байна тэрнээс гадна авжуур энэ тэрээ эвдлэнэ, сандал энэ тэр унагана гээд л үхэхэд нэлээн зардалтай. Тэртээ тэргүй үхэж байгаа юм чинь өөрөөр үхвэл дээр санагдсын.

Туулын гүүрнээс унаж чулуунд цохиулж үхэх
Энэ арга бас дээрхүүдтэй адилхан гоо сайханд дэмий тэрнээс гадна хүн амьтан хараад шоолуул яахын. Тэрнээс гадна яг тийм царай зүстэй сүнс болчуул өөр сүнс мүнснүүд хараад шоолж моолуул яахын онигоо шд яршиг.

Дээрх аргуудыг гоо сайхан болоод эдийн засагт хор уршигтай учраас суга аргад орууллаа. Тийм болохоор дээрх аргуудыг сонгосон бол бушуухан болиооо гэж хэлмээр байна. За одоо амиа дажгүй хорлох боломжуудыг оруулая.



Талбай дээр зулын гол болж шатах
Энэ бол хамгийн супер, дупер, хүүпэр арга гэж бодож байна. Ойрд тэгээд ч хүмүүс их жагсдаг болж энд тэндгүй хэрэгтэй хэрэггүй хийх юмтай юмгүй хүмүүс орилж чарлас хийгээд байхын. Тэрнийхээ оронд шууд талбай дээр зулын гол болоод шатацгаавал яажийна? Тэгээд ч шашны чинь том тэргүүн НЭБА баригдчихлаа шдээ цаа чинь. Тийм юм чинь шатмаар байгаа хүн амьтан байвал шатаал шатаал явчих яршиг зүгээр. Дахиж жагсаж магсахгүй амар зүгээр.



Заза дээрх бичсэн зүйл бол зүгээр л нэг солиорол, элийрэл, дэмийрэл байлаа. Би ерөөсөө хүн амьтныг амиа хорлоосой үхээсэй гэж бодохгүй байна. Тэртээ тэргүй бүх зүйл цаг хугацаатай, бүх зүйл өөрсдийн гэсэн амьдрах хугацаатай юм чинь тэр цаг хугацаагаандаа л амьдрая. Тэгэхгүй тэр сайхан амьдрал бүр хүн болж төрсөн тэр сайхан аз завшаанаа ашиглаад сайн сайхан үйлд гараа сунгалдаа. Магадгүй 7 хоног сайхан гадуур тэнэ гэж зөвлөмөөр байна. Яагаад гэхээр хүнийг амиа хорлох шалтгаан гэж байдаггүй. 

Эцэст нь гэж хэлэхэд та наад эмээ, эсвэл боох гэж байгаа уягаа нэг сайн хар!!! Үнэхээр энэ бүх зүйл таныг амиа хорлох шалтгаан мөн гэж үү? Хайртай хүмүүстэйгээ дахиж хэзээ ч уулзахгүй, тэр хүмүүсээ уйлуулаад үргэлж таныг дурсч үхэн үхтлээ сэтгэлийн сэвтэй амьдраасай гэж хүсч байна гэж үү? Арай үгүй байлгүй дээ.
Үргэлжлүүлэх>>

14/04/2012

Улс төрийн онцлох үйл явдал

       Нөгөө муу 3дагч асан, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг маань дээлийг нөмрүүлээд аваад явлаа. Аз болж хүн амьтан үхэж үрэгдээгүй сайхан намбалаг баривчилгаа боллоо хэмээн дотроо хөөрхөн шиг баяртай байна. Гэхдээ Нэба ахыг баригдсан энэ тэр бол надад түй ч падлийгүй лдээ. Гэхдээ Нэба баригдсанаас болж талбай дээр нөгөө л нэг жагсах донтой, хийх юмгүй, ажилгүй, архичид нь цуглачихсан өөрөө ч утгыг нь ойлгохгүй самбараа гозолзуулах нь эмгэнэлтэй ч юм уу, гайхалтай ч юм уу, тэнэг ч юм уу нэг тийм хачин мэдрэмж төрүүлээд орхисон. Өмдөндөө баачихсан юм шиг санагджийлэээ.


Би гайхаад байдгийн тиймэрхүү үйл ажиллагаа болохоор л нөгөө муу гуйлгачин түүлэгчин, алтан бөглөө хамтлагийнхан, гар нь хөлнөөсөө урт хүмүүс байж байхын? Энэ тэгэхээр зүгээр л ганц шил архи өгөөд л энийг бариад зогсжий хөгшөөн гэж байгаатай ялгаа байхгүйм шиг санагддаг. Ядаж өөрийнхөө үзэл суртлаар жагсаж байгаа юм шиг царайлах хэрэгтэй шд. Тэ? Тэгээд ч тэнд оочерлоод зогсож байгаа хүмүүсийг харахад ................... хүмүүс харагдахын. Одоо нөгөө муу гөөхий Эмоз чинь хүн амьтныг зүс царай, өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхлаа гээд өвчигнөх вий дээ. 


Нээрээ та нар Нэба ахын ТВ 9-өөр өгч байгаа ярилцлагыг харсан уу? Сайхан налайгаад суучихсан намайг бол бла бла бла нар л барих гэж байгаа. Тэд нар надаас айжийна ухааны юм яриад золтой л ам эрүү салгаад хаячихсангүй. Нэг тийм аргаа барсан хүүхний яриа шиг юм яриад байхыг хараад арай чдээ 3дахааа гэж хашгирмаар байсышөө. 


Зөндөө олон удаа дуудаад байхад нь очоогүй юм чинь яахын? Тэр хүмүүс даалгавар л биелүүлж байгаа шд. Энэ дахиад 7-н сарын 1 шиг балиар юм болох вийдээ. Хөдөө орон нутагтаа хамаг малаа алдаад дууссан арчаагүй хэдэн малчид нь, хотын алтан бөглөө хамтлагийнхан, хийх юмаа олж ядсан дуракууд нийлээд Ардчилсан намын байрыг шатаах вий дээ л гэж айжийна. Дахиад л хүн амьтан буудуулаад л, хулгай дээрэм хийгээд л машин энэ тэр шатаагаад л эргүүтэх вий дээ цаа хэдэн дуракууд чинь.
Үргэлжлүүлэх>>

10/04/2012

Үнийн хөөрөгдөл үү? Хэт их үнэ үү?

            Манайд өнөөдөр зарагдаж байгаа барааны бүтээгдэхүүнд хэрэглэгчийг хамгаалах төв гэж байдаг бол тэр нь ажлаа хийх цаг нэгэнт болжээ. Эрээнээс ороод ирэх боломжтой хямдхан хуванцар хогийг 4000-20000-р зарж байхыг хараад эрүү байтугай дагз заадсаараа салаад нийллээ. Бид эсвэл Арабын Эмиратад амьдраад байгаа юм уу? Хятад бичигтэй хогийг би өнөөдөр 2500 төгрөгөөр нэг сүлжээ бүхий том дэлгүүрээс худалдаж авлаа. Сав баглаа боодол гэж 00-н цааснаас долоон дор, тэгээд бүтээгдэхүүний чанартай бол ярих ч юм алга. Зүгээр л хуванцар хог. Ийм бараа бүтээгдэхүүнийг 150 хүрэхгүй төгрөгөөр аваад зардал энэ тэрээ нэмээл 2500-аар зарж байгаа нь үнэнд нийцэх үү?


Бид үйлдвэрлэдэггүй байж болно, бид хийдэггүй байж болно, бид зүгээр суудаг байж болно гэхдээ бид цалиндаа таарсан үнэтэй юмаа авч хэрэглэмээр байна шд. Ийм оронд ийм өндөр үнээр амьдрана гэдэг ямар их тэвчээр, зай лай вэ? Үнийн бодлого хэрэглэгчийг дээдлэх бодлого манайд огт байдаггүй. Зүгээр л шулах зорилготой. Чанартай бараа зарж байна уу? үгүй юу? Хэт их өндөр үнэ нэмж зарж байна уу үгүйг судладаг байгууллага ер нь Монголд байдаг юм уу?

Мэдээж энд төр оролцоод ирвэл шудрага бус өрсөлдөөн гараад ирэх нь ойлгомжтой. Монополийн тухай хууль гээч юм байдаг шиг санагдсан. Харин том сүлжээ дэлгүүрүүд нь нийлчээд ард иргэдээ мөлжиж байгаа бол бүлэглэж хүн зодохтой адил юм болно.

Сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хэрэглэгчийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага энээ тэрээ байвал тэр байгууллагуудыг нь ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол сард олсон хэдэн цаасаа хятад хог авахад зарцуулсаар байвал хэрхэн баяжих вэ? Газар шороогоо малтаж ухсаар л байх юм уу? Яах ёстой гэж?
Үргэлжлүүлэх>>