28/01/2011

Херлуф Бидструп миний нүдээр

           

         Энэхүү эрхэмийн хэдэн зургийг өмнө нь оруулж байсан билээ. Түүний зургийг миний тайлбарын хамт хүлээн авна уу. Мэдээж надаас өөр өнцгөөс харж байвал сэтгэгдэлээ хуваалцахад илүүц юун.


                                                                 Жоохон юмнаас их юм үүсдэг.


                               
                                          

                       Уур уцаар юунд ч хүргэхгүй харин тэвчээр итгэл байхад бүгдийг ялах болно


                                    Ард олны мөнгийг дэмий зарлагадагчдын хүсэл хязгааргүй


            Хэн юуны үр тарина түүнийгээ л хурааж авдаг. Яг л хавар тарьсан ургацаа намар нь хураадаг шиг.


                                            Муу бүхнийг жигшдэг хэрнээ муу бүхнийг үйлдэгч нь хүн.

        
                     Ямар юм үзүүлж, юуг харуулж, юуг зааж сургаж байгаагаар л хүмүүс амьдардаг.

           
              Чадан ядан бичсэн хэдэн өгүүлбэрийг минь таалан болгоосон эрхэм таньд баярлалаа.

                                                                 Таньд амжилт хүсье.
Үргэлжлүүлэх>>

Празитжуулагдсан амьдрал

           Празит миний бие та бүхэнд мэндчилж байна. Хорвоог хөдөлгөж эхэлснээсээ хойш өдийг хүртэл празитлаж амьдарч байна даа хөөрхий. Та ч бас миний нэг адил празит гэдгээ мартав.
           
           Намайг төрүүлж хүн болгосон эцэг, эхээ празитлаж байж нэг юм 20-н нас хүрлээ. 20 хүрэхдээ их ч олон юм празитлаж өслөө дөө. Тэгээд бас празитын амьдрал зогссонгүй ээ. Эцэг эхээ празитласаар л. Гэтэл би л зөвхөн эцэг эхээ празитлаад байна уу гэвэл бас үгүй ээ. Татвар, СӨХ гээд л празитлаж өгнө. СӨХ, татварыг улс нь празитлаад улсыг маань дарга нар празитлаад, дарга нарыг бүр том дарга празитлаад, бүр том дарга гудамжинд согтуу хэвтэж байгаа баагийгаас эхлээд намайг хүртэл празитлана. Би л зөвхөн эцэг эхээ празитлаад байвал бас болж байнаа тэ? Гэтэл эцэг эхийг мань хүн бүр празитлаж байна шд. Ядаж празитлагч намайг бас празитлаад байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ бүгд давтагдсаар байгаад бас л нөгөө празитыг тэжээгч эцэг эх дээр минь ирж байна. Зогсоо зайгүй празитлагдах энэ амьдрал ямар гаслантай вэ? Мөн үү?
            
           Гэхдээ утгагүй празитлагдсан энэ амьдаралд хожих ч юм их хожигдох ч юм их байна. Би  эцэг эхээ празитласныхаа хүчинд өөрийн хувийн нөүтбүүк дээрээ суугаад 10-н жил улсаа празитласныхаах хэдэн үсэг холбож бичдэг, 10-н дотор цээжээрээ нэмэж хасдаг болсон байна. Миний нусаа нийгээд завааруулсан угаалтуурыг цэвэрлэгч нь цэвэрлэж, хэрэгтэй хэрэггүй сурах сурахгүй сурагчдад багш нь орилж чарлаж самбар сараачиж шохой идээд л. Тэр бүх мөнгийг улс л гаргасан. Миний эцэг эхийг празитласныхаа хариуд намайг сургасан юмуу даа.
Би эх орондоо хайртай учраас л шүүмжилдэг гэж Диккенсийн гоё үг байдаг. Би эх орондоо хайртай. Яагаад гэвэл миний эх орон шиг улс энэ дэлхийн хаана ч үгүй шүү дээ. Гэхдээ эх орноо хайрлана гэдэг учир утгагүй Хятадуудыг үзэн ядаад л, хүн амьтны үс хусах бол биш. Сайн сурч сайхан амьдарч байгаа нь л эх орноо хайрлаж байна гэсэн үг. Эх орондоо хайртай байна гэхээр гудамжинд орилж чарлаж байшин шатаах биш. Сайн сурсан мэдлэг боловсролтой эсвэл нэг л юмаа маш сайн хийж чаддаг байхад л болоо. Их сургууль төгсөхөөр л лаг амьдрана гэж байхгүй. Тийм түүх байдаг ч хүн бүр тийм байдаггүй. 
             
          Хамгийн том празитууд гэдэг юу вэ? Нөгөө л хэдэн дарга нар. Тэд нар яагаад байнга ингэж празитлаад байнаа? 76-н гишүүн 76-н тэрбум төгрөг инээлдэж байгаад л гардан авна лээ. Бас сонгууль гэж маш их мөнгө зарлагадаж байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулж байна гэж үү? би уг нь өөрийгөө хэрэгтэй юманд празитлуулаасай гэж хүсч байна. Намайг празитлаж олсон мөнгөөр хэрэгтэй хэрэггүй наадаг цаас хэн нэгэн празитын хүүхдийн машины бензин, гадаадад сурах сургалтын төлбөр болоосой гэж хүсэхгүй байна. Биднийг празитлаж байгаа мөнгөөрөө гудамжинд лааз түүж байгаа эмээд гэр аваад өгөлдөө. Хөөрхий минь газар доорх хэдэн хүүхэдтэйгээ газар дээр амьдраг лдээ. Гудамжинд хүн амьтны зэвүү хүргэх бяцхан үрсийг хүн болоход нь туслалдаа. Шорон шиг хүүхдийн асрахтай, хорих лагер шиг ахмадыг асрах газартай байхад нэг празитын хүүхэд хажуугаар 100000$ үнэтэй машинаараа хүн дайрч алчихаад хэрэгт орохгүй өнгөрч байна. Бас болоогүй хар тамхи татаж хэрэглээд шоронд оролгүй өнгөрч байхад халаас суйлаад 5-н жил авч байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулаад байна гэж үү?

            Энэ бүх празитын үйл ажиллагаанд гар бие оролцоод явж байгаа гэхээр бүдэрч унаад үхчихмээр ч юм шиг. Гэхдээ празитлуулахгүй гэхээр бас болохгүй. Празитлуулчихаар бас л болж өгөхгүй байна шд. Заавал хэн нэгэн шимэгчтэй байх ёстой ч юмуу үгүй ч юмуу. Гэхдээ БИДНИЙГ ПРАЗИТЛААД ЗӨВ ХЭРЭГТЭЙ ЮМАНД ЗАРЦУУЛЖ БАЙВАЛ БИ ЛАВ ПРАЗИТЛУУЛАХДАА ДУРТАЙ БАЙХ БОЛНО. Инээж байгаад л празитлуулна даа.
Үргэлжлүүлэх>>

17/01/2011

Юниверсал цагдаа

      Манайхан цагдаа их л муугаар ярьдаг. Эрийн муу цагдаа, хогийн цагдаа гэж ирээд л. Зарим нэг доожоогүйхэн цагдааг дүрэмт хувцасаа тайлчих хөгшөөн тэгэж байгаад эр бяраа үзье ч гэж доромжлодог. Гэхдээ энэ манай сэдэв биш лдээ. Манай гол сэдэв доор өгүүлэгдэх явдлаас тодорхой гарах болно.

     Автобусан дотор нэлээн хэдэн төрлийн цагдаа байсан чинь хажууд нь 2 баагий зодолдож байнаа. Зодолдох ч гэж дээ. Заамдалцаад л хэлдэг үгээрээ хэлэлцээд тэрүүгээр нэг шоу болж байна.  Хажуу хавирганаас нь хүмүүс боль боль гээд л. Яасан ёс суртахуун моралгүй юм гээд л ярьж байх юм. Тэгсэн нэг эмээ тэсэхээ байгаад хөөе хүүхээ чи цагдаа юм бол энэ 2-т нэг юм хэлээд болиулаадхаач хөө гэсэн чинь уучлаарай эмээ би замын цагдаа лдаа. Тэгэхээр иймэрхүү юм эргүүлийнхэнд л хамаатай байдаг юм гэсэн айхтар тайлбар тавилаа шүү. Тэгсэн өөр нэг цагдаа дээр нөгөө эмээ босч очоод хүүхээ чи дүрэмт хувцастай л юм байна шд. Энэ 2-г болиулаач гэсэн чинь уучлаарай эмээ би керманы хулгайчтай тэмцэх хэлтсийхээ тийм болохоор надад хамаагүй гэжийнэ хөөе. Эмээ бүр шооконд орцон өөр нэг цагдаа дээр оччихсон хүүхээ чи гэсэн чинь эмээ би энэ хэрэгтэй хамаагүй ээ. Цагдаа нь цагдаа лдаа. Гэхдээ би иймэрхүү зодоон энэ тэрийг хариуцдаг хүн нь биш гэжийнэ. Нөгөө 2 зодолдож байгаа гар бүр газар унаж мунацан цохилцоод аймаар юм болжийно. Тэгсэн нөгөө эмээ нэг унтаж байгаа цагдаа дээр очоод няслаад сэрээчихлээ шүү. Цагдаа лаг уурлаал босч ирээд бороохойдох гэсэн эмгэн тул яаж ч чадалгүй яаав? гэжийнэ. Эмээ чи цагдаа шуу ухаантай юм бол энэ 2 салгаадахдаа. Гэсэн зүүн гартаа эргүүлийн цагдаа гээд биччихсэн нөгөө баагий босоод ирлээ. Би ч наана нь за ашгүй энэ баагий салгах нь дээ гэсэн чинь юу гэсэн гээч? уучлаарай эмээ ажлын цаг дуусчихсан гээд буцаад унтаад өгч байна лээ шд. 
    Уг нь хэв журам сахиулагч HERO  (баатар) маань босч ирээд л боройходож моройхоодоод л гавалж гинжлээд л сүр болох ёстой баймаар юм. Тэгээд л иргэдийн амгалан тайван алдагдууллаа гэж ирээл хууль унших ёстой байтал наадах чинь надаа хамаагүй ээ. Хамаатай байсан ч ажлын цаг дуусцан гэж байгаа хүнтэй юу ярихав дээ.
     Бодлоор болдог бол ЮНИВЕРСАЛ ЦАГДААТАЙ болмоор байна. Тэр нь хууль сахиулагч л бол сахиулагч. Замын байна уу газрынх байна уу шалных байна уу юуных ч байсан гэсэн бүгдийг нь мэддэг ойлгодог. Гэтэл манайд шалны, замын, эргүүлийн, газрын, хажуу айлын, айл ухалтын, керманы, эрүүгийн, ходоодны, амиа хорлолтын гэж ирээд л баахан төрлийн цагдаа. Аль нь юугаа ч харуицдаг юм бүү мэд. Хэнд нь ямар үед хандах нь ч ойлгомжгүй. Гадны улсад тийм юм байдгүй л юм шиг байна лээ. Бүх цагдаа нь замын цагдаа, бүх цагдаа гэмт хэрэгтэнг хөөдөг. Уг нь хэт их задраад салаад ирэхээрээ л утгагүй болдог юм шиг байна лээ. Зохион байгуулалтын хувьд ерөнхий нэг удирдлагатай, дотроо хэсэг бүлгүүд нь байлгүй л яахав. Гэхдээ бүх цагдаа нь зам бөглөрсөн үед бөглөөг нь гаргадаг, хүн амьтан зодуулаад эсвэл хүчиндүүлж байхад миний хамаарах хэрэг биш гээд хаяад явдаггүй тийм л цагдаатай болмоор байна. Хэрвээ тийм болчихвол цагдаа муу нэрнээс салах ч юм билүү. Хүүхдүүд дахиад би том болоод цагдаа болно гэж мөрөөдөх ч юм билүү хэн мэдлээ.
Үргэлжлүүлэх>>